
УИХ-ын даргын зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд 15 цагаас болох ажээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнд парламентын хоёр дэд дарга, УИХ-ын байнгын хороод, УИХ-д суудалтай намуудын бүлгийн дарга нар багтдаг юм. Даргын зөвлөлийн хурлаар Ерөнхий прокурор болон Авлигатай тэмцэх газраас УИХ-ын даргад ирүүлсэн албан бичиг, энэ асуудлын эргэн тойронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэх бололтой.
Б.Энх