Мохаммед Али vs Уилт Чемберлэн: Хэзээ ч бүтээгүй тулаан

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Мохаммед Али vs Уилт Чемберлэн: Хэзээ ч бүтээгүй тулаан

Мохаммед Али vs Уилт Чемберлэн: Хэзээ ч бүтээгүй тулаан

Сагсан бөмбөгийн спортын домог Уилт Чемберлэн 35 насандаа их спортоосоо зодог тайлсныхаа дараа бусад спортоор хичээллэхийг хүсчээ. Тиймээс мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Мохаммед Алиг боксын тулаанд дууджээ. Хэд хэдэн удаагийн бүтэлгүй уулзалтын эцэст тулаан Нью-Йорк хотын Мэдисон Сквер Гарден цэнгэлдэхэд зохион байгуулагдахаар болсон байна.

Мохаммед Али тэр үед 29 настай, тамирчны замналдаа 31 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан жингийнхээ үнэмлэхүй аварга байжээ. Харин Уилт Чемберлэн АНУ-ын сагсан бөмбөгийн 70 гаруй дээд амжилтыг шинэчлэн тогтоосон үлэмж биетэн байлаа. Тэр дан ганц сагсан бөмбөгийн спортод бус бүхий л спортод өөрийгөө агуу гэдгийг харуулахыг зорьж байсан юм. Гэвч тулааны өмнөх хэвлэлийн хурлын үеэр Уилт Чемберлэн тулалдахгүй гэдгээ зарлаж, энэ тулаан зохион байгуулагдаагүй ажээ. Эх сурвалжуудын мэдээлж байснаар тухайн үед Уилт Чемберлэний тулаанаас олох орлогын ихэнх хувь татварт ноогдож байсан учир тулалдах хүсэлгүй болсон гэнэ. Мохаммед Али энэхүү шийдвэрийг нь сонсоод түүнийг "Нарийнхан саваа" хэмээн дуудаж байжээ.

Хэрвээ Уилт Чемберлэн тулаанаа хийсэн бол нийт 500 мянган ам.долларыг татварт алдах эрсдэлтэй байсан аж.

Мохаммед Али тухайн цаг үедээ цэрэгт татагдаж, Вьетнамын дайнд оролцохгүй хэмээн эсэргүүцэл үзүүлснийхээ төлөө гурван жил бокс тоглох эрхгүй болоод байсан учир энэ тулааныг маш их хүссэн байна. Эцсийн эцэст Уилт Чемберлэн бокс бус гар бөмбөгийн спортыг сонгож, гайхалтай тоглолтыг үзүүлсэн.Үүгээр ч зогсохгүй хожим нь түүнийг Олон улсын гар бөмбөгийн холбооны "Алдрын танхим"-д бүртгэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж