Яаралтай УДШ-ийн Ерөнхий шүүгчийг өргөн мэдүүлэхийг чиглэл болгов | News.MN

Яаралтай УДШ-ийн Ерөнхий шүүгчийг өргөн мэдүүлэхийг чиглэл болгов

Яаралтай УДШ-ийн Ерөнхий шүүгчийг өргөн мэдүүлэхийг чиглэл болгов

Яаралтай УДШ-ийн Ерөнхий шүүгчийг өргөн мэдүүлэхийг чиглэл болгов

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав.

Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу хамгийн олон жил ажилласан шүүгч Ч.Тунгалагт Дээд шүүхийн тамгыг үлдээлээ.

Цаг үеийн байдалтай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-21 182.160.0.109

Яаралтай УДШ-н ЕШ гэж байдаггүй, тэнэг минь яагаад энэ үгифг устгаад байна. Шүүмжлэл дааж сур

Avatar

Зочин 2020-05-21 182.160.0.109

Сэтгүүлч минь монголоор зөв бич, сэтгэ. Яаралтай УДШ-н ерөнхий шүүгч гэдэг байгаа юм бол, бас яаралгүй УДШ-н ЕШ байх болно.. Харин УДШ-н Ерөнхий шүүгчийг яаралтай томилох ..гэвэл зөв гэдгийг ойлгохгүй, мэдэхгүй ямар боловсролтой амьтан бэа?

Avatar

Зочин 2020-05-21 202.21.124.18

ДЭЭД ШҮҮХИЙН, ЕР НЬ ШҮҮХИЙН АЛИВАА ТОМИЛГООНД ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦДОГ ГАЖУУДЛЫГ НЭН ЯАРЛАТАЙ ӨӨРЧИЛМӨӨР БАЙНА. ХЭРЭВ ШҮҮ, ПРОКУРОРЫГ ХАРААТ БУС, ШУДАРГА, МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ЁС ЗҮЙТЭЙ БАЙЛГАЯ ГЭВЭЛ ТЭДГЭЭРИЙН ТОМИЛГООНД УЛС ТӨРИЙН АЛЬ НЭГЭН ЭРХ МЭДЭЛТЭН ОРОЛЦОХГҮЙ БАЙЖ, ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛӨЛ, ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ТОМИЛДОГ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

Avatar

зочин 2020-05-21 203.91.119.42

Нэгдүгээр бодлогын хүн бэлтгэгдсэн боловсон хүчний нэгдсэн бодлого сантай түүнийгээ ашиглаж чаддаг байхгүй бол ойрын хүрээнийхэн нь хязгаарлаад цаашлаад улсын чадавхи саарна.1-р хүн хүчирхэг байхын тулд улсаа салбар чиглэлээр нь мэддэг зөвлөхүүдтэй байж л цаашаа явдаг энэ бол аль ч улсын хатуу ёс

Avatar

Зочин 2020-05-21 66.181.190.167

ЖЭНКО ДЭНДҮҮ ЮМ ХИЙ ГЭЖ ТУЛГААД НӨГӨӨ БАТСҮРЭН НЬ ЭНЭ АРАЙ ДЭНДЭЖ БНАА, БОЛОХГУЙ НЬ ГЭСЭН ЖЭНКО УУРЛАЖ ХАЛААД ОДОО ЖИНХЭНЭ НЭГ НОХОЙН ГӨЛӨГНИЙ НЭР ӨГӨӨД ХУРДАН ТЭРИЙГЭЭ ТОМИЛУУЛАХ ГЭЭД ШАХАЖ БН

Avatar

Ард 2020-05-21 202.70.34.70

ПАЦААНУУД Ч ЭНЭ ТӨР, УЛСААР ТОГЛОЖ БАЙНА ДАА. ХАРЦГАА. УЛС ОРНЫГ САМАРЧ БАЙНА.

Avatar

ХУУЛЬЧ 2020-05-21 192.82.64.190

САЯХАН ШҮҮГЧЭЭР ЭНЭ ХҮНИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА ӨӨРӨӨ ТОМИЛЧИХООД УДАЖ ТӨДӨЛГҮЙ ЭНЭ ХҮНЭЭ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЧӨЛӨӨЛӨХӨӨР МОНГОЛЫН ТӨРТ ЁС НЭГ Л БИШ БАЙГААГИЙН ШИНЖДЭЭ ,,,,,,,ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЛБАН ТУШААЛТНАА ИХ ХУРАЛ,ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨР ОРУУЛЖ ШАЛГУУРДАААД ШИЙДЭЖ БАТЛАМЖИЛЧИХААД ТҮҮНИЙГЭЭ НУЛЬМАЖ ӨӨРЧИЛЖ БАЙГАА НЬ НЭГ ХҮНИЙ ГАРТ ,3,,"" ШҮҮХ"",""ПРОКУРОР"",""АТГ- "" ОРСОНЫ ШИНЖ ШИНЖ ДЭЭ ,,,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж