Худалдаа, хөгжлийн банк “ТОП 100 ААН”-д 19 дэх жилдээ шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Худалдаа, хөгжлийн банк “ТОП 100 ААН”-д 19 дэх жилдээ шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП 100 ААН”-ийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахин биелүүлж, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, 19 жил дараалан тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.

Худалдаа, хөгжлийн банкны 2019 оны онцлох үйл явдлаас дурдвал:

  • Улаанбаатар хотын нийт усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулан Мянганы сорилтын санд 350 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч банкаар шалгарлаа.
  • Банкны салбараас анх удаа “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг авч, нийт 13-н арилжааны банкнаас 9 банк өөрсдийн картын бизнесийг тус системээр дамжуулан явуулж байна.
  • Харилцагчдынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн “ТDB Online” үйлчилгээгээ шинэчилж, банкны бүх төрлийн үйлчилгээг онлайнаар авах боломжийг нээлээ.
  • Бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч, банкны POS, TDB Pay мерчант иргэд, аж ахуйн нэгжүүдэд бараа материал, дансны орлого, хөдлөх хөрөнгө барьцаалан бизнесийн зээл олгож эхэллээ.
  • ICBC Asia банктай дэд кастодиан банкны гэрээ байгуулж, өөрийн харилцагчдын onshore болон offshore бүс дэх юанийн бондыг хадгалах, зах зээлийн дунджаас өндөр хүүтэйгээр мөнгөн хадгаламж байршуулах боломжийг бүрдүүлсэн зэрэг олон амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.

Түүнчлэн 2020 оны 5-р сарын 19-ний өдөр Худалдаа, хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон 5-н жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондоо 100 хувь өөрийн эх үүсвэрээр амжилттай төлснөөр олон улсын зах зэл дээрх нэр хүнд, санхүүгийн чадавх, найдвартай байдлаа батлан харуулсан томоохон үйл явдал боллоо.

COVID-19 халдварт өвчнөөс тархалтаас шалтгаалан улс орны эдийн засгийн таагүй нөхцөл байдал үүссэн хэдий ч бид харилцагчдынхаа бизнесийн нөхцөл байдал, санхүүгийн хүнд үеийг даван туулахад нь тохируулан боломжит бүх хэлбэрээр дэмжин, хамтдаа даван туулахаар ажиллаж байна.

Худалдаа, хөгжлийн банк нь анхны арилжааны банк болохынхоо хувьд банк, санхүүгийн салбартаа тэргүүлэгч үлгэр жишээ банк байх асар том үүрэг хариуцлагыг 30-н жилийн хугацаанд үүрч, салбартаа үргэлж анхдагч нь байн, харилцагч, хамтрагч түншүүдийнхээ эрэлт хэрэгцээг нь мэдэрсэн чадварлаг бүтээлч хамт олныг бүрдүүлж чадсан, ололт амжилтаар бялхсан он жилүүдийг туулж ирлээ.

Худалдаа, хөгжлийн банкны амжилтын гол цөм болсон хүндэт харилцагчид, хамтран ажиллагсад, нийт ажилтнууд Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Хөгжил, дэвшилд хамтдаа

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж