Халдвар авсан сувилагч эр коронавирусийн аюулыг зургаар харуулжээ | News.MN

Халдвар авсан сувилагч эр коронавирусийн аюулыг зургаар харуулжээ

Халдвар авсан сувилагч эр коронавирусийн аюулыг зургаар харуулжээ

Халдвар авсан сувилагч эр коронавирусийн аюулыг зургаар харуулжээ

Эрүүл чийрэг гэдгээрээ хамт олондоо гайхагддаг байсан Сан Францискогийн сувилагч эр халдвар авахаас өмнөх болон халдвар авсны дараах зургаа харьцуулж инстаграмдаа хийн Covid-19 өвчин ямар хөнөөлтэй болохыг хүмүүст анхааруулжээ.

Майк Шүлз өнгөрсөн гуравдугаар сарын эхээр хөл хорио зарлагдахаас өмнө аялж яваад халдвар авчээ. Тэрбээр 39.4 хэм хүртэл халуурч, гуравдугаар сарын 16-нд эмнэлэгт хандаж, дөрвөн долоо хоногийн турш амьсгалын аппаратанд хэвтжээ.

Аппаратнаас салсан ч Шүлзийн уушгины багтаамж маш ихээр багасч, амьсгалахад хэцүү, гар утас нь ч хүнд санагдаж, юм бичихэд гар нь салгалж байсан гэнэ. Тийнхүү тэрбээр хүмүүст энэ өвчин ямар аюултайг анхааруулахын тулд одоо байгаа үеийнхээ зургийг авч, халдвар авахаас өмнөх зурагтайгаа харьцуулжээ.

Цар тахал тархаад эхэн үедээ байхад хүмүүс коронавирус бол аюул багатай вирус бөгөөд халдвар авсан ч хөнгөн өвдөөд эдгэдэг, зөвхөн хөгшид болон хууч өвчтэй хүмүүст хөнөөлтэй хэмээн ярьцгааж байсан билээ. Харин Шүлз дээрх зургаараа үүнийг үгүйсгэж, хичнээн эрүүл чийрэг, залуу хүн ч ийм аймшигтайгаар өвчлөх эрсдэлтэйг хүмүүст анхааруулжээ.

Тэрбээр өдгөө эмнэлэгт хэвтээд зургаан долоо хоног өнгөрч байгаа ч эдгэрэх болоогүй байгаа гэнэ. Шүлз хүмүүст хандаж “Би өөрийгөө энэ өвчинг тусахааргүй залуу гэж бодож байлаа. Бусад залуус ч бас өөрсдийгөө тэгж бодож байгаа байх. Гэтэл энэ өвчин хэнд ч халдаж болдог юм байна. таны хичнээн залуу эсвэл хөгшин, эрүүл чийрэг байх ямар ч хамаагүй. Энэ вирус хэнийг ч үхэлд хүргэх аюултай” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: THEMIGHTY.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Багш 2020-05-21 202.9.40.105

TOEFL-н сургалт
Хотын төвд тохилог ангид 6-р сарын 3-наас 7-р сарын 3-ны хооронд TOEFL-н бүх агуулгыг багтаасан /уншихи, сонсох, ярих, бичих/ эрчимжүүлсэн 1 сарын курс хичээллэнэ. 7 хоногийн 6 өдөр 10 цагаас 4 цагийн хооронд хичээллэх бөгөөд бүх сэдвүүд нь орчуулах, унших, сонсох, цээжлэх, хуулан бичих зэрэг чадварыг төлөвшүүлэх бүх аргуудыг цагт баригдалгүй багшийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Зөвхөн 10 хүүхдийг бүртгэнэ. 99922603

Avatar

Зочин 2020-05-21 203.91.115.42

Сайхан эр байжшдээ. Өвчин ч золиг юмаа.

Avatar

Guesto 2020-05-21 202.126.89.133

Ymr aimar yum be . Estoil zaluu yum chn gagui blgudee gj bodoj yavlaa. :<

Avatar

Зочин 2020-05-21 192.82.72.218

Аюултай болгоомжтой залуучууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж