"Цахилгаан цэнэгт хуримтлуур ашиглалтад ороход эрчим хүчний системд олон давуу тал үүснэ" | News.MN

"Цахилгаан цэнэгт хуримтлуур ашиглалтад ороход эрчим хүчний системд олон давуу тал үүснэ"

"Цахилгаан цэнэгт хуримтлуур ашиглалтад ороход эрчим хүчний системд олон давуу тал үүснэ"

"Цахилгаан цэнэгт хуримтлуур ашиглалтад ороход эрчим хүчний системд олон давуу тал үүснэ"

Дэлхийд хамгийн томд тооцогдох цахилгаан цэнэгт хуримтлуур баригдах болсонтой холбогдуулж Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэнтэй ярилцлаа.


-Цахилгаан цэнэгт хуримтлуур ашиглалтад орсноор манай эрчим хүчний системд ямар давуу талтай вэ?

-Монгол Улсын эрчим хүчний системийн бүтэц, эх үүсвэрүүдийн ихэнх  нь дулааны станцууд байдаг. Өөрөөр хэлбэл нүүрсээр ажилладаг станцууд. Энэ бүтэц ямар сул талтай гэхээр уян хатан биш бүтэц юм. Өөрөөр хэлбэл газ, хий, усан цахилгаан станц гэсэн ийм эх үүсвэрүүд байхад хурдан сэргэх, ачааллаа богино хугацаанд дарах, авах давуу талтай байдаг. Гэтэл нүүрсээр ажилладаг станцууд дутагдалтай. Монголын эрчим хүчний салбар ОХУ-ын системтэй зэрэгцээ ажилладаг. Өөрөөр хэлбэл давтамж гэдэг юм бий. 50 герцийн бол ОХУ-аас тохируулга хэлбэрээр авдаг. Хэрвээ батерей хуримтлуурын систем маань ашиглалтад орвол ямар давуу талтай гэвэл монголын эрчим хүчний салбар өдөр, шөнийн ачаалал асар их ялгаатай. Өдөр, шөнийн ачааллын зөрүү дунджаар 200-300 МВт хүрдэг. Маш савлалттай явдаг гэсэн үг. Хэрэглээ маань шөнө бага болчихдог. Өдөр өсдөг ялангуяа орой ажил тарснаас хойш 10 цаг хүртэл маш өндөр ачаалалтай явдаг. Тэгээд дараа нь буудаг. Энэ үеийн ачааллыг Монгол Улсын хамгийн том IV цахилгаан станц тохируулж байдаг. Уг нь хамгийн том цахилгаан станц үндсэн горимд явах ёстой. Гэтэл энэ тохиолдолд тохируулгын горимд явж байна. Тохируулгын горимд ажиллах нь тоноглолын эдэлгээнд их муу нөлөөтэй. Нэг ачааллаад, нэг буулгаад байхаар хор уршигтай. Энэ жишээ бол эрчим хүчний томоохон тоноглолууд дээр учирч байгаа. Ялангуяа IV цахилгаан станц дээр. Монгол Улсын гол ачааллыг үйлдвэрлэдэг станцынхаа дөрвөн турбингенераторыг энэ жил шинэчилж байгаа. Ингэснээр 90 гаруй МВт-аар хүчин чадал нэмэгдэнэ. Мөн хуучин генераторын эдэлгээ муудчихсан байсан. Энэ нь тогтмол цахилгааны савалгаатай явсанаас болоод ийм хор хохиролтой болоход тодорхой нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Энэ үйл ажиллагаа батерей хуримтлуур ашиглалтад орвол шөнийн тариф хямдхан, ачаалал багассан үед өөрөө хэрэглээгээ хангаад явна. Одоо төвийн эрчим хүчний системээс цахилгаан аваад батерейнуудаа цэнэглэчихнэ. Тэгэхээр шөнө огцом буучихсан доошоо орсон энэ үзэгдлийг тэмээний бөх гэж ярьдаг. Тэр доошоо орсон байдлыг дээшээ татаж гаргаж ачаалал авна. Одоо манайхан ОХУ руу үнэгүй шахам урсгаад байна гэж их шүүмжилдэг. Тэрийг энэ хэрэглүүр авна. Дараа нь орой оргил ачааллын үед ОХУ-аас импортоор авч байгаа хэрэглээг цахилгаан хуримтлуур нөхөж төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлдэг болно. Тэмээний бөх гээд байгаа савалгааг багасгах, тогтворжуулж өгөх давуу талтай. Хоёрдугаар давуу тал нь импортыг багасгана. Өнгөрсөн жил төвийн эрчим хүчний систем ОХУ-аас 250 орчим сая киловатт цаг эрчим хүч авсан. Үүнийг тодорхой хэмжээнд бууруулна. Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэл илүү гарна, тодорхой нэмэгдэнэ гэсэн санаа юм. Гуравдугаарт техник эрчим хүчний саатал доголдлын үед маш их хэрэг болно. Системийг тогтворжуулж, савалгаа үүссэн тодорхой үед нь нийлүүлнэ. Аваар саатал болоод зогсох үед нь тодорхой хэмжээнд нийлүүлэх, систем маань хурдан сэргэх нөлөөтэй.

-Хэрэгжиж байгаа төсөл ямар шатандаа явж байгаа вэ? Шинэ цахилгаан хуримтлуурын баригдах байршил нь хаана вэ?

-Энэ төсөл өнөөдрийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас санхүүжиж байна. Санхүүжилтын асуудал бүрэн шийдэгдсэн. Одоо төслийн нэгж байгуулах ажил явагдаж байна. Байршил нь Сонгино хайрхан дүүрэгт байрлана. Дараа нь тендер зарлагдаад, гүйцэтгэгчээ шалгаруулаад явна.

-Энэ бүтээн байгуулалтыг хийхэд яамны барьж байгаа бодлого, чиглэл?

-Эрчим хүчний яам бол тодорхой байр суурьтай байгаа. Ц.Даваасүрэн сайд эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг дээшлүүлнэ гэж зорьж байгаа. Аль болохоор  өөрөө биеэ даах чадвар суулгаж байна. Үүний нэг эхлэл нь энэ байгаа юм. Мөн Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үзүүлэлт нь шинэчлэгдсэн. Одоо БНХАУ-ын талаас судалж байна. Энэ жилдээ эхэлчих байх гэж бодож байна. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системд тогтвортой, найдвартай ажиллагаанд хамгийн гол нөлөөлөх юм. Мөн хийгээр ажилладаг ч юмуу, усаар ажилладаг, батерей хуримтлуур гээд байгаа нь тогтвортой ажиллагаанд маш эерэг нөлөөтэй. Энэ талын ажлуудыг маш их дэмжиж байна. Цахилгаан цэнэгт хуримтлуур бол эхний том ажил нь. Дараа нь томоохон хэмжээний усан цахилгаан станц ашиглалтад орохоор Монгол Улсын эрчим хүчний систем өөрийгөө аваад явах чадвар дээшлэх юм. Гэхдээ бид ОХУ-аас авдаг эрчим хүчтэй зэрэгцээ ажиллахын хувьд хэвээрээ ажиллаад явна. Хэмжээ нь багасна. Цахилгаан хуримтлуур мөн эдийн засгийн үр өгөөжтэй. Техник, тоноглолоо бага ачааллуулаад, хэлбэлзүүлж ажиллах нь алдагдлыг багасгаж байгаагаараа үр ашигтай гэж тооцоолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-21 202.21.108.148

Усан цахилгаан станц барих гэхээр та нарын хайрт, долоодог Орос ах чинь хорлоод саад хийгээд байна, Оросын суурин төлөөлөгч Жанхуу төмөр замын хорлоод байна. Ингэж л учрыг олохоос өөр аргагүй болжээ

Avatar

мгл 2020-05-21 66.181.179.177

ашиггуй баахан нарны,салхины станцууд барьж,тэд нь хоер нугалсан ондор унэтэй цахилгаан уйлдвэрлэж,тэднии зардалыг хэрэглэгчид дээр тохоод хаячихсан!!!!Сар бур авдаг сэх-ии гэх луйварын монго авдагаа болиорой хулгайчуудаа!!!!

Avatar

зочин 2020-05-21 192.82.65.120

Худлаа шаагаал…

Avatar

Зочин 2020-05-21 202.21.108.237

Усан цахилгаан станцуудыг барьж ашиглаж эхэлсэн бол ийм зүйл хийх шаардлагагүй л байсан даа

Avatar

Зочин 2020-05-21 202.9.46.141

Герман нүүрсээр ажилдаг цахилгаан станцуудаа татан буулгалаа!!! Япон мөн сэргээгдэх эрчим хүчрүү шилжлээ аль нь ч батерей хуримтлуур ярьсангүй!! Байгаль орчинд хамгийн их хохиролтойг яагаад Монголд хийх гээд дайраад байгааг ойлгохгүй юм. Бүх улс орон үүнээс аль болох зайлсхийх юм???? соц үе өнгөрч шинэ эрин үед зайгаа тавьж өгнө үү баярлалаа. Бид бүхэнд гадны зай хурааагуур булшлах эх ОРНОО сүйтгүүлмээргүй байна!!!!!

Avatar

зочин 2020-05-21 43.242.243.69

Герман бол Европын сүлжээнд байдаг болохоор асуудалгүй. Японы нийт чадал нь агуу том, нөгөө талаас японууд одоо хуримтлуур ярьж байгаа.

Avatar

Зочин 2020-05-21 66.181.183.189

Зай хураагуурын станц бол УЦС -гүй орнуудын арга ядсан технологи. Дэлхий дээр Монголд барих гэж буй энэ станц хүчин чадлын хувьд томдоо орно гээд боддоо . Ихэнх орнууд УЦС -ын хажуууд онцгой үүрэггүйгээр барьж байгуулдаг . Хэзээ дэлхийн жишигт хүрч ажилланаа. Өртөг нь хэтэрхий бага байна . Хятад компанууд туршлага муу хийх компани олдох болов уу даа

Avatar

Sonnen 2020-05-21 203.217.139.225

Эрчим хүчний нөөцлүүр нь эрчим хүчний менежментийн хэтийн зайлшгүй хийх зүйл. Харин зөв төлөвлөж зөв ашиглах нь их чухал. Бусдаараа бол цахилгаан эрчим хүчний үнэ өснө. Мэдээж эрчим хүчний аюулгүй байдал буюу импортын хамаарал багасна гээд давуу сул талууд байгаа.

Avatar

ккк 2020-05-21 203.169.50.113

Юун нуршуу, ядаргаатай тайлбарладаг юм бэ? Мэргэжлийн хүний шинжгүй

Avatar

bvhsabvh 2020-05-21 202.9.40.16

gants stants barij chadaxgui archaagui novshnuud bas zovlox ene ter gexdee icheech

Avatar

Паразит 2020-05-21 192.82.72.218

Ингэснээр монгол улс, энгийн хэрэглэгчид хохирч хоронго оруулагчид хожиж, манайд ийм нух цоорхой байна гэж зааж огч тусласныхаа хариуд энэ паразитууд хахуулиа аваад хувь эзэмшээд онгорсон байх. Монголын тор энэ хуйвалдаанд оролцсон хулгайчуудыг цээрлуулэх естой

Avatar

Зочин 2020-05-21 103.14.38.132

Яг тийм. Зүгээр сайхан усан цахилгаан станц барих жижиг төсөл ярихгүй яав даа. Заавал эгийн гол гэхгүйгээр хийж болох газар бий шүү.

Avatar

Зочин 2020-05-21 103.14.38.132

Манайд наад хэдэн хураагуурын чинь системийн программ хангажийг хйиж чадах мэргэжлийн хүн байна. Гэтэл гадаадын компаниас үнэтэй систем авч ирдэг муу зуршил байсаар байна.

Avatar

Паразит 2020-05-21 192.82.72.218

Чадал багатай монголын эрчим хучний системд 7-8 шинэ эх уусвэр холбовол систем доголдох эрсдэлтэй, тиймээс шинэ эх уусвэр тус бурийг цэнэг хуримтлууртай байгуулах естой гэдгийг эрчим хучний салбарын зовшоорол олгодог паразитууд тэр тусмаа энэ паразит маш сайн мэдэж байсан. Гэвч хоронго оруулагчдад тийм нохцол тавихын оронд гялс батерейгуй уусгуурууд бариулаад тортэй байгуулсан гэрээгээр хэрэглэгчдээс ондор тарифаар хоронго оруулалтыг нь нохон олгох махинаци зохион байгуулсан.

Avatar

Баяр хүргэе 2020-05-21 66.181.161.71

Маш зөв зүйтэй ажил санаачлан хийж байгаа ЭХЯ-ны хамт олондоо, сайддаа баяр хүргэж амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-05-21 117.111.1.164

Ашгүй нэг хийж эхэллээ. Аль эрт л ингэх байсан юм!

Avatar

зочин 2020-05-21 182.171.233.151

маш удаан байна аль дээрийн л "зайн хураагуур" гээд ярисан. одоо худлаа нэр өөрчлөөд л юу ч хийхгүй худлаа яраиад л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж