Улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед соёл урлагийн салбарын уран бүтээлчид гараа эвхээд суусангүй боломжит нөхцөл байдлыг эрэлхийлэн өөрсдийн уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ.
Үүний нэгэн тод жишээ болгож орон нутгийн театрууд хамтран өөрсдийн уран бүтээлээ цахим хэлбэрээр хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Тодруулбал, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Төв аймгийн “Монгол туургатан” театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран энэ сарын 25-ны өдөр цахим тоглолтыг зохион байгуулж, уран бүтээлүүсээ дээжлэн хүргэх гэж байна.
Энэхүү цахим тоглолт Төв аймгийн монгол туургатан театрын тайзнаас Төв аймгийн телевизээр болон гурван театрын цахим сувгуудаар шууд дамжуулах гэнэ. Цахим толголтод гурван театрын залуу уран бүтээлчээс гадна тухайн театруудаас төрөн гарсан гавьяатууд нь урилгаар оролцох юм байна.
Эх сурвалж: УДЭТ
Холбоотой мэдээ