Коронавирус шиг хэлбэртэй мөндөр оржээ

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Коронавирус шиг хэлбэртэй мөндөр оржээ

Коронавирус шиг хэлбэртэй мөндөр оржээ

Мексикийн Нуэво-Леон мужид өчигдөр /2020.05.20/ тун өвөрмөц хэлбэртэй мөндөр орж, олныг гайхашруулжээ. Дэлхий дахиныг цочроогоод буй коронавирус шиг хэлбэртэй орсон мөндөр нутгийн олныг ихэд айлгасан гэнэ. Зарим хүмүүс үүнийг хүмүүсийг цар тахлын үед гэртээ байхыг тэнгэр бурхнаас сануулсан үйл явдал боллоо хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Үүнтэй төстэй явдал энэ сарын 18-нд Хятадын Чиндао хотод болсон бөгөөд твиттерийн нэгэн хэрэглэгч мөндөрийн зургийг өөрийн цахим сүлжээндээ нийтэлсэн байна.

Гэхдээ Дэлхийн цаг уурын байгууллагын мэргэжилтнүүдийн хэлснээр энэ нь ямар нэгэн ер бусын үзэгдэл биш гэдгийг тайлбарласан байна. Хүчтэй шуурганы улмаас мөндрүүд хоорондоо мөргөлдөх, хайлах зэргээр газарт унах явцдаа янз бүрийн хэлбэрт орох үзэгдэл байдаг ажээ.

Эх сурвалж: DAILYMAIL

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж