Gucci-ийн Guilty сүрчгийн шинэ нүүр царай Жаред Лето

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Gucci-ийн Guilty сүрчгийн шинэ нүүр царай Жаред Лето

Жаред Лето

Gucci загварын ордны Guilty сүрчгийн нүүр царайгаар жүжигчин бөгөөд хөгжимчин Жаред Лето сонгогдон Крис Эвансийг солин гарч ирлээ. Сонголтыг загварын ордны бүтээлч захирал Алессандро Микеле хийжээ.

Алессандрогийн удирдлагаар, зураг авалт нь Венецид явагдсан рекламыг үзэгчдэд тун удахгүй хүргэхээр болжээ. Gucci Guilty сүрчгийн сонгомол үнэрт лаванда цэцэг, нимбэг, Pogostemon cablin гэх халуун орны бут, хушны үнэр оржээ.

Gucci, Guilty Pour Homme

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж