НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын хувиар энэ удаагийн чуулганы нээлтийг удирдаж, үг хэлэв. Тэрээр АНДЭЗНК-ын зүгээс макро-эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, эрчим хүч, статистик, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнгийн талаар мэдээлэв. Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын дараах ертөнцөд эрүүл мэнд болон аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх асуудал олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгааг дурдаад, улс орнууд илүү идэвхтэй хамтран ажиллах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах тусгай нэгжийг тус байгууллагад байгуулах, халдварт өвчний цар тахлын үед бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний логистикийн төв байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаагаа гишүүн орнуудад мэдэгдэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөв.
Энэхүү цахим чуулганд АНДЭЗНК-ын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” болон “Ази, Номхон далайн бүс нутагт цар тахал болон хямралаас үүдэн гарч буй нийгэм, эдийн засгийн бэрхшээлүүдийг даван туулахад бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих” гэсэн хоёр тогтоолыг хэлэлцэж баталлаа.
сонгогч 2020-05-21 202.179.25.163
Энэ залуу мэдлэг чадвартай сайн ажилтан, бид арай гайгүй хэдийгээ дэмжээд явчихвал улс орны хөгжилд , үр хүүхдүүдийн ирээдүйд л хэрэгтэй юм даа
Бусдыгаа битгий харлуулж бай, хэзээ нэгэн цагт энэ байдал таны болон үр хүүхдэд чинь тохиолдохыг хэн байг гэхэв бурхан тааруулдаг гэсэн шүү
Зочин 2020-05-21 202.21.98.166
hujaa
Зочин 2020-05-21 174.114.162.60
ene xar tamhinii mafiin tolgoig ajilaa ugch bna gej ikh bayrlalaa shuu
Зочин 2020-05-21 202.126.88.196
D.Tsogtbaatar oor namd orj bga surag bn shuu…
Хар коментчидод 2020-05-21 172.90.243.62
Хамгийн зөв, шударгаар явж байгаа цэвэр хүн. Ямар ч авлига авдаггүй, хичээл зүтгэл,эрдэм боловсролоороо явж байгаа энэ залуу хол явнаа. Даравч далдайж, булавч бултайдаг цөөхөн хүний нэг дээ. Оффшорчин, хар тамхичин гэж ирээд л харлуулах гэж атаархсан, эсвэл мөчид ухаантай хүмүүс ярьдаг. Оффшор бүс рүү мөнгө гаргаж татвараас зугтаасан биш харин гадаадын хөрөнгө татаж монголчуудыг ажилтай, цалинтай болгосон учрыг нь гуйвуулж тайлбарлацгаах юм. Хар тамхичин гэж гүтгэх юм, зохион байгуулаагүй биздээ
Зочин 2020-05-21 174.114.162.60
chi usa—iin mgl-iin elchingees bicheed bn uu?
xeden tsaasaar alban tyshaal abch irsenee xelne uu
Ухаантай царайлаг сайд 2020-05-21 97.81.171.60
Миний танил эмэгтэй Цогтбаатар сайд гээд л их л ярьдаг сан дотроо бодож явдаг байсан
Иргэн 2020-05-21 192.82.69.109
Хамгийн тэнэг Гя-ны сайд
Зочин 2020-05-21 192.82.69.109
Монголын түүхэнд байсан хамгийн тэнэг ГЯ-ны сайл
Зочин 2020-05-21 103.9.88.162
ГХЯ ны АЖЛАА ӨГЛӨӨ ГЭЖ АЙЛАА ШҮҮ хи хи
Зочин 2020-05-21 202.131.239.30
Manaid hvn l myy heleh biryseer ubchilsun hvmvvs IH bnaa yamar ch emchilgee bhgvi uym yy yaanaa
Зочин 2020-05-21 192.82.71.246
Энийг огцруулаач ээ
Зочин 2020-05-21 117.111.1.164
Ашгүй сайдын суудлаа нэр төртэйгөөр өгөөд явж байна гэж баярлалаа шд.
Зочин 2020-05-21 202.179.24.242
keleed yughev
Зочин 2020-05-21 103.229.123.48
Тэнэг сэтгүүчид дандаа буруу бичих юм,
Зочин 2020-05-21 202.126.88.197
Ёо ашгүй зайллаа гэж бодсон чинь баярлуулан гомдоодог байн шдээ
Зочин 2020-05-21 64.119.23.139
Harin tiimee, ene dandaa hudal huurmagaar yavdag nuhur shdee
zochin 2020-05-21 103.111.68.3
Дүр эсгэсэн, бэртэгчин царайт. Худлаа хүн
Зочин 2020-05-21 202.21.104.2
Үүрэгт ажил биш ээ ??????Сонгуульт ажлаа гэж бичээч
Зочин 2020-05-21 202.21.104.2
Гарчигаа зөв бичээчээ????????????Үүрэгт ажлаа бишээ, сонгуульт ажлаа өгсөн байна.
Зочин 2020-05-21 202.70.34.70
Harin tiimee