Өмнөд Солонгост порно үзвэл шоронд хорино

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост порно үзвэл шоронд хорино

Өмнөд Солонгост порно үзвэл шоронд хорино

Өмнөд Солонгос улсад насанд хүрээгүй хүүхдийн порно бичлэгийг үзсэн, хадгалсан хүнийг шоронд хорино гэдгийг албаныхан анхаарууллаа. Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, гэмт хэргээс сэргийлэх зорилгоор Өмнөд Солонгос хуулиа өөрчилсөн аж.

Өмнөд Солонгосын Гэр бүл, хүйсийн тэгш эрхийн яамнаас мэдээлснээр насанд хүрээгүй хүүхдийн порно бичлэг, зургийг үзсэн, хадгалсан, худалдан авсан бол хамгийн багадаа нэг жил шоронд хорих ял сонсоно. Харин хүүхдийн порно бичлэг, зургийг ашгийн зорилгоор худалдаж, сурталчилсан хүнийг таван жил болон түүнээс дээш хугацаагаар шоронд хорих ял оноох аж. Мөн сурталчилгааны болон сурталчилгааны биш зорилгоор тухайн бичлэг, зургийг тараасан хүнд гурван жил шоронд хорих ял оноох гэнэ. Үүний зэрэгцээ хуулийн шинэ зохицуулалтын дагуу хүүхдийн порно бичлэгт холбогдсон хүнийг хүүхэд асрах болон залуусын төлөө төвүүдэд ажилд орохыг нь хоригложээ.

Өмнөд Солонгост “Telegram” гар утасны мессежний аппликейшнаар дамжуулан 10 гаруй насанд хүрээгүй охидын хүчирхийллийн бичлэг, порно зураг зэргийг групп чатаар дамжуулан үзсэн хэрэг илэрч олныг цочирдуулсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж