Фрэнк Синатрагийн хит дуунууд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Фрэнк Синатрагийн хит дуунууд

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Фрэнк Синатрагийн хит дуунууд

Арванхоёрдугаар сарын 12-нд ХХ зууны агуу жүжигчин өөрийн 100 жилийн ойгоо тэмдэглэв. Учир нь тийм хүмүүс үхдэггүй юм. Синатрагийн бичүүлэн үлдээсэн бараг 2000 дуунуудад сонгодгууд зөндөө. Тэднээс хэдийг нь танилцуулъя.

New York, New York

Энэ дууг Синатра л алдаршуулсан юм. "Кабаре», "Чикаго» гэх зэргийн мюзиклийг (хөгжимт жүжгийг) бүтээсэн Кандер-Эбб гэх хослол дууг зохиожээ. “New York, New York” гэдэг дуу хамгийн анх удаа Мартин Скорцегийн ийм нэртэй кинонд дуулагдсан байлаа. Дууг Лайза Миннелли дуулж коно нь үзэгчдэд төдийлөн таалагдаагүй ч тэрээр өөрийн концертдоо дуулсаар иржээ. Дууг Синатра анхаараад зарим нэг үгийг нь өөрчлөн дуулж супер хит болгожээ. Дуу нь дуучны алдар хүндийг улам нэмэгдүүлсэн гэдэг.

Let It Snow

Зул сарын мөнхийн сүлд дуунуудын нэгийг зохиогчдынх нь дурссанаар 1945 оны зуны нэг халуун өдөр бүтээжээ. Далайд шумбахын оронд яруу найрагч Сэми Кан, хөгжмийн зохиолч Жул Стейн хоёр ажилтай учир Холливуд дахь албан байрандаа халууцан сууцгааж байв. Стейн “Алив өвлийн тухай ямар ямар нэгэн шүлэг бичээч” гэж Канд хэлжээ. Кан тэр даруйд нь “Цонхны цаана цаг агаар аймаар, Камин зууханд дахь гал ямар гайхалтай вэ. Хэрэв бидэнд гарах хэрэг байхгүй бол цас бударч л байг дээ” гэсэн бадгийг гаргаад ирэв.

Энэ дуу 1945 оны үндэсний хит парадад нэгдүгээрт бичигдлээ. Вона Монро гэсэн сайн дуучин эхлээд дуулжээ. Үүнээс таван жилийн дараа Синатра түүнийг дуулжээ. Тэр цагаас хойш 65 жил өнгөрсөн ч Фрэнкийн хувилбар өмнөхийн адил тополж байна. Энэ дуу л iTunes дээр 25 сая удаа тоглуулсан дуунуудын тоонд багтана.

Blue Moon

Синатра “Хөх сарыг” өөрийн алдрын оргилоо өнгөрөөсний дараа нь дуулж эхэлсэн юм. Элвис хүртэл олон дуучид уг дууг дуулсан байсан нь Фрэнкийг зогсоосонгүй. Синатрагийн дараа бараг хүссэн бүгд түүнийг дуулж байв.

Strangers In The Night

Энэ дуу Синатрагийн сонирхлыг татаагүй. Харин Фрэнкийн хамтрагч хөгжмийн удирдаач Нельсон Риддл л тэр Strangers In The Night дууг бичүүлж болохыг түүнд ятган зөвшөөрүүлжээ. Синатра дуунд хагас цагийг зарцуулав. Трекийг цомгийн нэг дугаараар гарган цомгийг нь түүний нэрээр Strangers In The Night гэж нэрлэжээ. Синатра амжилттайгаар эргэн ирж чартыг толгойлон нэгдүгээр байрнаас нь The Beatles-ийг шахаж чадсан юм. Синатра дуундаа дургүй хэвээр байсан ба зөвхөн 16 жилийн дараа л түүнийг нийтэд дуулах болсон түүхтэй.

I've Got You Under My Skin

Синатрагийн танилцуулах хуудас болсон I've Got You Under My Skin дуугаа дөчин жилийн дотор дуучин дөрвөн удаа бичүүлсэн ба хамгийн сүүлчийн удаа нас барахаасаа хорин жилийн өмнө Duets цомогтоо оруулсан бөгөөд цомгийг Бонотой хамтран бүтээснээс цомгийн нэр нь үүсэлтэй.

My Way

Энэ агуу дуу нь Оросын Матешка шиг. Эхлээд My Way биш, Comme d'habitude нэртэй байсан бөгөөд түүнийг францчууд Жак Рево, Клод Франсуа нар бичсэн юм. Франсуа анхлан дуулжээ. Comme d'habitude гарч ирэнгүүт Пол Анка англи үгийг нь зохиосон юм. Франсуа Вийон гэдэг дундад зууны яруу найрагчийн нэгэн шүлгээс үгийг нь буулгасан байлаа. Оргинал хувилбарт нь бие биенээсээ уйдсан хосуудын тухай өгүүлж байсан бол My Way хувилбар нь илүү гүн ухаанлаг. Гэхдээ энэ дуунд чөтгөр шүглэсэн гэдэг. Анхлан дуулсан Клод Франсуа угаалгын өрөөндөө цахилгаанд цохиулан нас баржээ. Элвис Пресли нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө уг дууг бичүүлжээ. Дууны өөрийн хувилбарыг гаргасан Сид Вишас амиа егүүтгэсэн байлаа. Харин Синатраг эдгээр айдас дайраагүй өнгөрчээ.

Moon River

“Тиффанийн гэр дэх өглөөний хоол” кинонд анхлан энэ дууг Одри Хепберн дуулсан нь хамгийн сайн гэж тооцогдож ирсэн юм. Уг дууг олон удаа олон хүн дуулсан. Фрэнкийн хоолой нь энэ нинжин дуунд арай бүдүүн бараг сонсогддог гэж хэлдэг талтай. За тэр нь сонирхлын хэрэг юм.

Something Stupid

 

Синатра байгаагүй бол ийм дуу тэгс гээд замхрах байжээ. Дууг зохиосон хөгжимчин Карсон Паркс бүтээлээ өөртөө ба эхнэртээ зориулсан гэдэг. Фрэнк уг дууг сонсоод таалжээ. Продюссер нь түүнд дууг өөрийн охин Нэнси Синатратай цуг дуулахыг санал болгосноор энэ сонгомол төржээ. Харин арилжааны амжилт нь 40 жилийн дараа Робби Уильямс, Николь Кидман хоёр дуулсны дараа иржээ.

Cинатра сайхан дуулахаас гадна өөрийн бодол санаагаа гайхалтайгаар томьёолдог байлаа. Түүний хэдэн онч үгнээс хүргэе.

-Эрэгтэй хүний гэрлэх шилдэг нас нь ер орчим буюу үхэхээс хоёр цагийн өмнөх үе юм.

-Шилдэг өшөө авалт бол асар их амжилт болой.

-Зарчмын хувьд, би шөнийг өнгөрөөхөд туслах бүх зүйлийг зөвшөөрнө. Мөргөл ч нойрны эм ч, шил виски ч хамаагүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-15 59.153.113.208

Мягмараа сайн байна, сайжраад байгаа юм бишүү