Зам тээврийн ослоор долоон хүн амиа алдав | News.MN

Зам тээврийн ослоор долоон хүн амиа алдав

Зам тээврийн ослоор долоон хүн амиа алдав

Зам тээврийн ослоор долоон хүн амиа алдав

Тээврийн цагдаагийн албанд өнгөрөгч хоногт зам тээврийн ослын шинжтэй 214 мэдээлэл бүртгэгджээ.  Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.05.20-нд 08.30 цагийн орчимд ХУД-ийн гуравдугаар хороо Чингисийн өргөн чөлөө, “Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 46 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
  • 2020.05.20-нд 20.30 цагийн орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг Ахитын давааны ар гэх газар /сумын төвөөс хойш 50км/ шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай эрэгтэй О-гийн амь нас хохирсон.
  • 2020.05.20-нд 20.15 цагийн орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын нэгдүгээр баг Цэнхэрийн голын гүүр гэх газар асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай эмэгтэй Ц, 6 настай эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын 3 хүн амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зАЛУУРЧИНы ҮНЭМЛЭХ 2020-05-21 66.181.161.22

Жолооны сургууль ийм байдах ЗТОсол байнга гарна. 1 . Жолооны сургуулийн үнийг хангалттай өсгө сургуульд өдөр шаардлага тавьж хяна. 2. Буруу үрүүлтэй машин дээр давхар дадлага сайн хийлгэ. Бусдаар бол Чи сайн жолооч байж болно, өөдөөс чинэ ирж яваа машины жолооч 250 мянгаар үнэмлэхээ авсан хүн гэдгийг л бүү март. Тэр машины жолооч чиний хэд наслахыг шийдэнэ.

Avatar

төрийн тэргүүн 2020-05-21 185.107.47.171

Төрийн тэргүүн гэдэг зүгээр нэг байж байдаг хэрүүл хийгээд явж байдаг билэгдэл биш маш их учиртай. Төрийн тэргүүнээ зөв хүн тавьж чадахгүй өшөө хорсол нэхсэн, хэрүүл уруул хийсэн, луйварчин сонговол төрийн билэгдлээ дагаад улс оронд гай гамшиг үхэл хагацал салдаггүй. Төр тэргүүн гэдэг чинь учиртай болоод эв нэгдэл эв эеийн билэгдэл байнаа гэж байгаа юм.

Avatar

зочин 2020-05-21 66.181.161.61

Мотоцикл унасан ч үхэээд л машин унасан ч үхэээд л …. Морио л унасан нь дээр юм бишүү дээ ..

Avatar

Зочин 2020-05-21 203.91.115.54

Приусаар хөдөө явж болохгүй, найдваргүй нисэж хийсч үхнэ. Монголын нөхцөлд тохироогүй машин юм.

Avatar

Зочин 2020-05-21 43.242.242.59

Машин ямар хамаатай юм бэ. Приус машин бол манайд тохиросн машин. Үнэ хямд, бинзен бага иддэг, туулах чадвар сайн, эвдрэл бараг гардаггүй, тухтай, доогуураа шороо ороод байдаггүй гээд олон давуу талтай. Харин жолооч нар хурдаа тохируулж архи уухгүй явах хэрэгтэй шүү дээ. Гол нь энэ юм

Avatar

Зочин 2020-05-21 103.229.178.26

энэ prius -ыг одоо оруулж ирэхээ болимоор юм

Avatar

irgen 2020-05-21 192.82.75.162

Хуцна биз жаахан юм олсон юм байлгүй өөрийгөө мундаг гээд ойлгочихсон хүнсэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж