ДЭМБ: Дэлхийд нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ | News.MN

ДЭМБ: Дэлхийд нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

COVID-19

ДЭМБ: Дэлхийд нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

ДЭМБ: Дэлхийд нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

ДЭМБ өчигдөр /2020.05.20/ коронавируст цар тахал эхэлснээс хойшхи нэг өдөрт халдварын хамгийн их шинэ тохиолдол бүртгэгдсэнийг зарлалаа.

Дэлхий даяар сүүлийн 24 цагт 106 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Биднийг их сорилт хүлээж байгааг энэ тоо харуулж байна. Сүүлийн үед бага, дунд орлоготой улс орнуудад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж буй нь санаа зовоож байна. Дэлхийд нэг хоногт хамгийн олон буюу 106 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний гуравны хоёр нь ердөө дөрвөн улсад бүртгэгдсэн байна” хэмээн ярьжээ.

Нийт 106 мянган шинэ тохиолдлын гуравны хоёр нь АНУ, ОХУ, Энэтхэг, Бразиль гэсэн дөрвөн улсад бүртгэгдсэн ба сүүлийн өдрүүдэд Африк, Өмнөд Ази, Латин Америкийн улсуудад халдварын тархалт эрчимжээд байгаа юм.

Дэлхий даяар нийт халдвар авсан хүний тоо таван саяыг даваад байгаа бол коронавирусийн улмаас нас барагсдын тоо 329 мянга хүрчээ. Харин эдгэрсэн хүний тоо хоёр саяыг давсан байна.

 

Эх сурвалж: BBC, Worldometers

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-21 202.126.88.64

Ajlaa hiij chadaagui DEMB!

Avatar

Zochin 2020-05-21 202.126.89.135

Ene er ni uur l bodlogo yavaad bgaa bhaa,vaktsinii tuluu alaan bolj bgaa bhaa,ene virusig albaar l taraagaad bh shig bna

Avatar

Зочин 2020-05-21 103.14.38.132

Санаа зовоосон хэцүү цаг үе юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж