Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд хүргүүлэх ёстой. Уг хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд АН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох 76 нэр дэвшигчийнхээ нэрсийг СЕХ-нд өнөөдөр /2020.05.21/ өглөө.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ нэрс, материалыг албан ёсоор бүртгүүлж, хүлээлгэж өглөө. Сонгуульд оролцох эсэхийг СЕХ 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргана. Нэр дэвшигчдийн бүрдүүлж өгөх бүх материалыг 100 хувь бүрдүүлж, хуулийн хугацаанд нь өглөө. Дутуу зүйл байхгүй" гэлээ.
Posted by Ардчилсан нам on Wednesday, May 20, 2020
Мөн "Зөв хүн электорат" эвсэл болох Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намуудаас бүрдсэн эвсэл СЕХ-д нэр дэвшигчдийнхээ холбогдох материалуудыг хүлээлгэн өгөв.