4340 иргэн өршөөлд хамрагджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

4340 иргэн өршөөлд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

4340 иргэн өршөөлд хамрагджээ

Өршөөлийн хуулийн ажлын хэсэг энэ хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 1252 ялтай иргэнийг өршөөжээ. 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар 1760 хүний эдлээгүй үлдсэн ялын хэмжээг хоёр жил бууруулж 673 ялтан суллагдсан байна. Харин 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд ял эдэлж байсан 4340 хүн хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын алданги, торгуулиас чөлөөлөгдсөн, жолоо барих эрхээ хасуулсан гэх мэт эрх зүйн маргаантай асуудлаар 100 мянга гаруй аж ахуй нэгж болон иргэд өршөөлд хамрагдаад байна.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!