Төмөр замын тээвэр хоёр сая тонноор буурчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төмөр замын тээвэр хоёр сая тонноор буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Төмөр замын тээвэр хоёр сая тонноор буурчээ

Төмөр замын тээврээр энэ оны эхний 11 сард 17 сая 373 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 25 мянга 983 зорчигч тээвэрлэсэн статистик тоо байна. Өнгөрсөн онд “Улаанбаатар төмөр зам”  хувь нийлүүлсэн нийгэмлэг 21 сая тонн ачаа тээвэрлэж байсан. Харин энэ жил дээрх тоог хоёр саяар бууруулж,  жилийн эцэст 19 сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн  тооцоог “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс гаргасан байх юм. Төмөр замаар зорчих иргэдийн тоо ч энэ онд 15 хувиар, орлого 30 тэрбум төгрөгөөр тасалджээ. Урд хөршийн эдийн засгийн хувь доошилсон нь Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ буурахад голлон нөлөөлснийг төмөр замчид ярилаа. Мөн Монгол дотооддоо цемент, шохойн үйлдвэрүүдтэй болсон нь барилгын бараа тээвэрлэлт 700 орчим мянган тонноор багасгахад хүргэжээ. Үүн дотроо цементийн тээвэрлэлт 503 мянга тонноор, төмрийн хүдэр, нүүрсний тээвэрлэлт мөн л 500 мянга орчим тонноор буурчээ. 

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ОХУ-ын “Роснефть” компанитай шатахуун шууд худалдан авах гэрээг байгуулсан боловч Монгол Улсын Засгийн газар онцгой албан татвар авах шийдвэрийг гаргажээ. Төмөр замын тээврийн салбарын тээврийн зардлын 50 хувийг түлш эзэлдэг байна.  Цаашид энэ салбарт Монгол Улсын Засгийн газар онцгой албан татвараас чөлөөлөх, үнийн тарифыг бууруулах асуудалд анхаарч, нэгдсэн бодлогыг гаргахгүй бол төмөр замын салбар уналтад орох аюултай гэж Т.Очирхүү тайлбарлалаа. Дотоодын цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсний тээврийн хэмжээ өсөж эхэлсэн ч,  Засгийн газраас тээврийн үнийг барьсан нь  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт алдагдал үүсжээ. Өөрөөр хэлбэл дотоодын нүүрсний тээвэр өсөх тусам төмөр замын тээврийн орлого, зарлагаа давахаа больжээ.

2010-2012 оны хооронд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт Монгол, Оросын Засгийн газрууд нийт 250 сая ам. Долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тус мөнгө зөвхөн техник шинэчлэлтэд зориулагдсан байна. Салбарын яамнаас нь урд, хойд хөршөө түшиглэж, одоогийн ачаа эргэлтийг өөрийн улсдаа татах шаардлагатай гэж тооцжээ. Ингэхийн тулд Орос, Хятад, Монгол гэсэн гурван талын харилцааг дээшлүүлэх төрийн зохицуулалтыг хийх шаардлагатай юм.

Олон улсын статистик мэдээллээр ОХУ, БНХАУ хоорондын төмөр замын ачаа эргэлт 100 сая ам долларт хүрдэг. 2020 он гэхэд дээрх тоог 250 сая ам доллар болгон нэмэгдүүлэх зорилтыг хоёр тал тавьсан байна. Харин тус хоёр улсын монголоор дамждаг ачаа эргэлтийг тооцвол ОХУ-аас БНХАУ руу зургаан сая тонн, БНХАУ-аас ОХУ руу гурван сая тонн ачаа байх юм. Ийнхүү хоёр хөршийнхөө тооцооллыг дагаж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ачаа тээвэрлэлтийн хэмжээ, тоог нэмэх ямар аргууд байна вэ гэдгийг тодорхойлохын тулд салбарынхан нь өнөөдөр хэлэлцэж эхэллээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-15 92.106.41.69

Ochirkhuu mungu idej idecheed, eshee UBTZ-n tuluu yarij bna gej yaaj bh ve dee. Ichedgui muu halzaak ve

Зочин 2015-12-15 92.106.41.69

Ene Rash gej neg evgen odoo zailaasai

Зочин 2015-12-15 59.153.112.26

Zuv ,tulshind n yamar ch hungulult ***** uzuul.ashiggui bolgood orosoos salgah heregtei

иргэн 2015-12-15 43.242.242.59

шинэ дарга нар нь төмөр замаа өөд нь татья гэсэн сэтгэлгүй,хувийн ашиг сонирхол ихтэй,тийм болохоор яаж хөгжихөв дээ,толгой нь өөр тийшээ ажиллаад байна шүү дээ,харамсалтай

Зочин 2015-12-15 202.9.40.26

Өргөн царигаар Оросоос л юм орж ирнэ бид хэд оросоо нефт л авна. өөр юу зөөхөв дээ. Женко банди бүү 1400 км өргөн царигаар зам барина гээд байгаа бодвол их л ашигтай байх да. ядаж танк орж ирэхгүй л байх да тэ аугаа эх орончдоо

Зочин 2015-12-15 150.129.142.252

Манайд болж бүтэж байгаа салбар салаа гэж байна үгүй юу?, ерөнхийдөө бүгд дампуурч байгаа юм бишүү. Тэгээд одоо яах ёстой болж байна вэ. Малын өвчнийг дарж чадахгүй байж мах экспортолно гэж бүлтрээд, Төр нь компанийн ажил хийгээд хөгжинө гэж шааагаад байдаг.

Зочин 2015-12-15 122.201.19.66

Малаа зараад юугаа идэх үү? 60 сая мал гэдэг бол 1.5 тэрбум хүний нэг өдрийн зоог шд. Тэгээд бүр дуусаа. Тэрний оронд шүлхий энэ тэрээ гаргаад гаднаас үнэгүй мөнгөн тусламж буудаж байсан нь дээр.

жа***** 2015-12-15 202.9.41.96

Монгол нэгхэн урсгал замтай учир Богоонууд нь хоорондоо зөрж чаддаггүй. Өөрөөр хэлбэл Сүхбаатраас гарах богоон Замын үдээс гарсан богооныг явж өнгөртөл нь хүлээх ёстой болдог. ийм хоцрогдсон балай төмөр замаас машинаар зөөх нь хавьгүй хурдан. Тэмээн жин ч хурдан бж мэднэ. Энэ бол Монголын хөгжлийг боох гсн Оросын далд бодлого мөн Оросын ***** насаараа долоосон Рааш мэтийн амьтдын балаг штэ

Зочин 2015-12-15 202.179.28.95

модон дэртэй, дизель зүтгүүртэй, ачаа, хүн тээврийн вокзал нь нэг дороо ийм ТЗ монголоос өөр газар байдаг юм уу? яаж энэ оросуудаас салгаж авна даа

Баатар 2015-12-15 202.131.7.196

70 жилийн хоцрогдолд орсон Монголын төмөр зам тарвар таарна..Ямарч хөгжил байхгүй.Оросын хараат. Хамгийн хоцрогдсон технологитой оросын хараат төмөр зам тарвал таарна.Нэг цагт 40 км яст мэлхийн хурдтай галт тэрэг зөвхөн монголд л байна.Дэлхийд байхгүй.

Зочин 2015-12-15 103.57.94.30

ГААЛИЙН ТЭНЭГ БАЙЦААГЧ НАРАА СУРГААЧ ЭЭ ЭСВЭЛ ХАЛААД СОЛИОЧ ЭЭ НЭЭХ ИХ ЗАНТАЙ СУРСАН МЭДСЭН ЮМГҮЙ МАЛНУД БАЙХ ЮМ ХЭДЭН БАРАА ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ ТАМАА ЦАЙЧИХ ЮМ - ГААЛЬ ҮНЭХЭЭР ХҮНД СУРТАЛТАЙ БАЙНА ШҮҮ -

ИРГЭН 2015-12-15 203.91.112.186

ӨДӨР ШӨНӨГҮЙ ТАРИФАА НЭМЭЭД БАЙХАД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ БУУРАХГҮЙ ЯАХ ВЭ?