51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлэхгүй дэвших эрхээ хасуулав

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлэхгүй дэвших эрхээ хасуулав

51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлэхгүй дэвших эрхээ хасуулав

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Нам, эвсэл, бие даагч 698 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Тэдгээрийн 647 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаандаа баталгаажуулсан гэж АТГ-аас  мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, 51 нэр дэвшигч ХОМ-ээ хугацаанд нь мэдүүлэхгүй, дэвших эрхээ хасуулав.

Сонгуулийн хуульд зааснаар АТГ нь Сонгуулийн ерөнхий хороо руу  ХОМ бүртгэлийн тухай лавлагааг явуулах ёстой. Энэ лавлагааг явуулсны дараа албан ёсоор нийтэд дүн мэдээлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж