"Монгол хүний амь насыг 5-10 сая төгрөгөөр үнэлэх ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

"Монгол хүний амь насыг 5-10 сая төгрөгөөр үнэлэх ёсгүй"

"Монгол хүний амь насыг 5-10 сая төгрөгөөр үнэлэх ёсгүй"

“Хүний халуун амь” төрийн бус байгууллагаас өнөөдөр /2020.05.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэд “УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд, нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд материал өгч байгаа. Сүүлийн гурван жилд эрх баригчдын буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй албан тушаалтнуудын буруугаас болж, олон хүний амь үрэгдсэн. Ийм байтал тэд сонгуульд нэрээ дэвшүүлж байна.

Сүүлийн дөрвөн жилд бүхий л салбарт хүний амь эрсэдсэн. Утаагүй болгох зорилгоор нийслэлд шахмал түлш нэвтрүүлсэн ч хэдэн хүн амиа алдсан бэ гэдэг бодитой тоо гараагүй байгаа. Буруу бодлого шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцоогүй. Сайжруулсан түлшнээс болж, амь насаа алдсан иргэдийн ар гэр асуудал тавихаар 5-10 сая төгрөг өгдөг. Монгол хүний амь нас үнэ цэнэгүй болсон юм уу,  эмзэглэж байна.

Дарханы замыг ашиглалтад оруулаагүйгээс олон хүн амиа алдаж, эд хөрөнгөөр хохирч, мөн зарим иргэн шоронд орж байна.

Бид “Үхэл дагуулсан 1080 хоног “ нэртэй ном гаргасан, баримтат кино мөн хийсэн. Монгол хүний амь нас 5-10 сая төгрөгөөр үнэлэгдэх ёсгүй гэж үзэж энэ хурлыг хийлээ гэв.

Л.ОЮУ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж