2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр Ард Кредит хувьцаат компани (MSE:ADB) Монгол Улсын Төв Банкны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу цахим мөнгө, төлбөрийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Монголбанкаас авснаар Монгол Улсад АрдКэш нэртэй шинэ цахим мөнгө мэндэллээ.
АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн зах зээл дээр нэвтрүүлээд байгаа АрдАппаар төлбөр тооцоо хийхэд ашиглагдах бөгөөд цахим хэлбэрээр хадгалагдаж, цаанаа мөнгөн хөрөнгөөр баталгаажсан цахим мөнгө юм. АрдКэш нь төгрөгт, төгрөг нь АрдКэшд чөлөөтэй хөрвөх боломжтой. Ийнхүү АрдАппын хагас сая хэрэглэгчдэд зээл авах, үнэт цаасны арилжаанд оролцох, онлайн худалдаа хийх, мөнгө гуйвуулах, төлбөр тооцоо хийх зэрэг АрдАпп дээр санал болгож буй бүх үйлчилгээнд нэг дороос хамрагдах боломжийг албажууллаа.
Ард Кредитын Гүйцэтгэх захирал Г. Тэлмэн энэ талаар “Юуны өмнө бидний ажлыг дэмжиж ажилласан Монголбанкны хамт олонд Ард Кредитын хувьцаа эзэмшигчид, ажиллагсад, удирдлагын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. АрдКэш зах зээлд шинээр нэвтэрснээр иргэдэд санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломж улам нэмэгдэж байна. Ингэснээр банкны салбарт өрсөлдөөн нэмэгдэж, санхүүгийн үйлчилгээний өртөг буурч, зээлийн хүү буурах, Ард Кредитын зүгээс орон нутагт үйчилгээний хүрээгээ тэлэх, банкны үйлчилгээнд хамрагдах боломжгүй алслагдмал газарт оршин суугаа иргэдийг үйлчилгээндээ хамруулах ажилд чухал түлхэц боллоо” гэж хэллээ.
Ард Санхүүгийн Нэгдлээс урамшуулал хэлбэрээр олгогдож ирсэн блокчэйн дээр суурилсан АрдКойн урамшууллын оноо нь энэхүү цахим мөнгөний зөвшөөрөлд хамаарахгүй бөгөөд тусдаа хэрэгжих маркетингийн систем юм.
Ард Кредит нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор ажилладаг Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй, Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагддаг компани юм.
Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК
Ард Апп татах:
ANDROID: https://play.google.com/store/apps/details?id=mn.ard.androidmm&hl=en
IOS: https://apps.apple.com/us/app/ard/id1369846744
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ArdCredit/
Утас: +976 77003322
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар Дүүрэг, Ерөнхий сайд А. Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар.
Имэйл: info@ardcredit.com
Холбоотой мэдээ