МАН шалдан ноёноор, АН олон хөзрөөр тоглоно

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

МАН шалдан ноёноор, АН олон хөзрөөр тоглоно

МАН шалдан ноёноор, АН олон хөзрөөр тоглоно

Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Хөзрөөр бол бүх “Мод”-оо дэлгэлээ. МАН-ын хувьд У.Хүрэлсүх “Багаа авч орно” гэсэн амлалтандаа хүрсэнгүй. “Жидүүчид”, “60 тэрбумчид”, “Концессчид”, “Нүүрсчид” гэх бүлэг, фракц бүхэндээ мандатаа тэнцүү хуваариллаа. Мэдээж төр барьж байгаа учраас “Жидүүчид” арай олон мандат авсан нь харагдаж байна. Үүнээс гадна олон нийтийн зүгээс эрс шүүмжлэл дагуулж, энэ удаагийн сонгуулиар тэтгэвэрт нь гаргах заалттай Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Н.Бадамсүрэн, Т.Ганди нарын хэдэн хөгшчүүлээ бүгдийг нь нэр дэвшүүлэв. Үнэндээ МАН-ын дэлгэсэн “Мод”-нд У.Хүрэлсүх гэсэн ганц ноён хөзрөөс өөр хөзөр алга. Хөгширсөн хэдэн боол, хатан, арав төдийхэн л харагдаж байна. Бүр жур хөзөр ч алга. Эсрэгээрээ Сөрөг хүчин АН-ын хувьд шалдан ноёноос бусад бүх хөзрийг дэлгэж үзүүлэв. Нийт 76 нэр дэвшигчийнх нь статистикаас харвал 71 хувь нь шинэ нэр дэвшигч, 40 хувь нь эдийн засагч, 30 хувь нь хуульч, 50 хувь нь залуус, 20 хувь нь эмэгтэй, 7,5 хувь нь инженер байна. Дундаж нас нь 45 байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн захиалгад тааруулаад хүмүүсээ нэр дэвшүүлж чаджээ. Бүр кандитатууд нь чихэлдээд нэг нэгнээсээ дутах юмгүй хэдэн залуучууд тойргийн гадна хоцорсноос харвал АН-ын ирээдүй өнгөтэй байна. Залуу боловсон хүчнээ ч хангалттай бэлджээ, өнгөрсөн дөрвөн жилд… Харин МАН-ын дарга ганцхан өөрийнхөө рейтингэд анхаараад намаа, гишүүдээ хөсөр хаясан бол АН-ын дарга чимээгүйхэн битүү морьдоо уяж байжээ гэсэн үг. У.Хүрэлсүх ганц биеэ 76 хувааж чадахгүйгээс хойш МАН-ын гишүүд тойрог бүр дээр хатуухан учраатай халз үзэхээр боллоо. Нэмээд хэлэхэд У.Хүрэлсүхийн сошиал дээр тогтсон хөөсөн рейтинг нэр дэвшигч нартаа тус болохоосоо ус болох шинжтэй. Нөгөө талаас МАН-д нэр цэвэр хүн тун цөөн. Өнгөрсөн дөрвөн жил “Жидүүчид”, “60 тэрбумчид”-аараа хоёр талцан зодолдсоны дүнд нэр цэвэр хүн бараг үлдсэнгүй. Ийм нөхцөлд МАН У.Хүрэлсүх гэсэн шалдан ноёноороо ганц идэхэд ч хэцүү юм. Ер нь шалдан ноёнтой хүн өнждөг бичигдээгүй дүрэм бий. Энэ янзаараа МАН 2020-2024 оны парламентад өнжих нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
26
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж