“Сод Монгол Групп” 50-70 мянган хүнтэй гурван аймгийн төсвийн орлогыг дангаараа бүрдүүлдэг

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

“Сод Монгол Групп” 50-70 мянган хүнтэй гурван аймгийн төсвийн орлогыг дангаараа бүрдүүлдэг

“Сод Монгол Групп” 50-70 мянган хүнтэй гурван аймгийн төсвийн орлогыг дангаараа бүрдүүлдэг

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын “ТОП 100” ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ зохион байгууллаа. “Сод Монгол Групп” 15 дахь жилдээ “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарч байна. Тус компани “ТОП 100” аж ахуйн нэгжээс 14 дүгээрт эрэмбэлэгдсэн бол татварын орлогоороо наймдугаарт, борлуулалтын орлогоороо 18 дугаарт оржээ. “Сод Монгол Групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар “ТОП 100” аж ахуйн нэгжийн өргөмжлөлөө гардаж авсан юм. Тэрээр “Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 93 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна. Монгол Улсын нийт төсвийн татвар төлөлтийн 65 хувийг мөн хувийн хэвшил тэр дундаа “ТОП 100” аж ахуйн нэгж  бүрдүүлдэг. Төр, олон нийт, аймаг, сум гээд улсын төсвөөс санхүүжиж ажиллаж амьдардаг олон хүний ажил амьдрал үүнд хамаарч байна. Тэр утгаараа цаашид Монгол Улсын төсөв улам бүрдэж, ард түмний амьжиргаа дээшлэхийг ямар нэгэн улс төрч шийдэхээсээ илүү “ТОП 100” аж ахуйн нэгжид орж байгаа компаниуд шийддэг болсон гэдгийг иргэд ойлгодог болсон. Манай компанийн хувьд 2019 онд 125 тэрбум төгрөгийн татвар төлж 2500 гаруй ажлын байртай, 14 охин компанитай, 6 хамтарсан компанитай үйл ажиллагаагаа явууллаа. Коронавирусийн үед ажлын байрны цомхотгол хийхгүй, ажлын байраа хадгалж ажиллаж байна. Үүний дүнд компанид итгэх итгэл нэмэгдэж, үр дүнгийн хувьд өсөн нэмэгдэж байна. “ТОП 100” компанитай байна гэдэг бол Монголын ард түмний амьдрал дээшилж, ажлын байр бий болж сайн сайхан амьдарна гэсэн үг. “ТОП 100” компанийг шагнаж байгаадаа биш, зөв шударга шүүж, ард түмэндээ ойлгуулж, нийгэм эдийн засагт эзлэх байр суурийг олон нийтэд ойлгуулж байгаа ажил гэж ойлгож байна” гэлээ.

ТОП100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж