“Ой хээрийн түймрийн хохирол 41.5 хувиар өссөн”

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

“Ой хээрийн түймрийн хохирол 41.5 хувиар өссөн”

“Ой хээрийн түймрийн хохирол 41.5 хувиар өссөн”

Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Г.Анар-Эрдэнээс ой хээрийн гал түймэр, хор хохирлын талаар тодрууллаа.

-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд хэчнээн гал түймрийн дуудлага ирсэн бэ. Хор хохирлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Он гарснаас хойш Улаанбаатар хотын ногоон бүсэд гал түймрийн 200 гаруй дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Үүнээс шар өвс шатааж байгаад гал алдаж 56 газарт ой хээрийн түймэр их бага хэмжээгээр гарсан байна. Аймаг, орон нутгийн хэмжээнд 9 аймгийн 21 суманд 23 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч,  54.018 га талбай, гурван айлын өвөлжөө шатаж, нэг хүн нас барсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн хохирлын хэмжээ 41.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-Улаанбаатар хотын ногоон бүсэд түймэр гарах тохиолдол ихэссэн. Энэ талаар тодруулбал?

-Нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Арцатын аманд долоон га, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Онгоны ам, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт сумын ямаат багийн Хашаат гэх газарт найман га талбай шатсан. Дээрх газруудад тухайн орон нутгийн экологийн асуудал хариуцсан албан хаагч, онцгой байдлын алба, орон нутгийн иргэд өөрийн санаачлагчаар гал унтраах ажилд оролцож байна.

-Санаатайгаар ой хээрийн  түймэр тавьсан иргэнд хуулийн ямар хариуцлага оногдуулах вэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл “Ой хээрийн түймэр тавих” гэмт хэргийг хуульчилж өгсөн байдаг. Дээрх хуульд гэм буруугийн хэлбэр, хохирлын хэмжээг харгалзан 1-12 жилээр хорих ял шийтгэхийн зэрэгцээ байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульчилсан. Иймд хуурайшилтын үе буюу зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Экологийн цагдаагийн албанаас нийт ард иргэддээ анхааруулж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж