Нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйжүүлж байна | News.MN

Нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйжүүлж байна

Нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйжүүлж байна

Нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйжүүлж байна

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд өгсөн. Тус үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг сандал, хогийн сав, автобусны буудал зэргийг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван  талбайг угааж, цэвэрлэжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-20 192.82.73.253

III-IV ХОРООЛЛЫН ЭЦСИЙН АВТОБУСНЫ БУУДЛУУДЫГ АРИУТГАЖ ӨГӨӨЧ.
АРХИЧИД БАЙНГА ЦУГЛАНА, БӨӨГНӨРСӨН ТҮЦҮҮДИЙН ЭРГЭН ТОЙРНООС
НЭВШЭРСЭН ШЭЭС ҮНЭРТЭНЭ. АВТОБУС ХҮЛЭЭХЭД Ч БЭРХ ДЭЭ

Avatar

зочин 2020-05-20 202.179.25.141

Байрны гадуурх зүлгийг нохойн бааснаас цэвэрлэж ариутгаж өгөөч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж