Цахилгаан автомашин түргэн цэнэглэх Монголын анхны станц ашиглалтад бүрэн орлоо

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Цахилгаан автомашин түргэн цэнэглэх Монголын анхны станц ашиглалтад бүрэн орлоо

Цахилгаан автомашин түргэн цэнэглэх Монголын анхны станц ашиглалтад бүрэн орлоо

Байгаль орчинд ээлтэй технологийг эрхэмлэх болсон өнөө цаг үед Петровис Групп цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх Монголын анхны станцыг ашиглалтад бүрэн оруулж, өнөөдөр нээлээ.

Уг станцыг Петровис Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ABB Групптэй хамтран Энхтайваны гүүрний дор байрлах ШТС-29 салбартаа байгуулсан бөгөөд олон улс болон Монгол Улсын цахилгаан автомашин цэнэглэх стандартад бүрэн нийцүүлжээ.

С.ЭНХ-АМГАЛАН: ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭХ СТАНЦЫГ БАЙГУУЛАН ЭКО ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИЖ БАЙНА

Петровис Ойл ХХК-ийн Ерөнхий захирал С.Энх-Амгалан “Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нэгэн шинэчлэлийг Монголын автомашин цэнэглэх зах зээлд танилцуулж байна. Бидний нэвтрүүлж буй түргэн цэнэглэгч нь цахилгаан автомашиныг 15-30 минутад бүрэн цэнэглэнэ.

Байгальд ээлтэй евро стандартын түлш, шатахууныг борлуулдаг ШТС-29 салбартаа цахилгаан автомашин цэнэглэгчийг ашиглалтад оруулж байгаа нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын нэг.

Түүнчлэн С24 конвениенс дэлгүүр байрладаг тул хэрэглэгч нэг дороос хэрэгтэй үйлчилгээнүүдээ авах боломжтой болж байна” гэлээ.

Ийнхүү Монголд анх удаа цахилгаан автомашиныг түргэн хугацаанд цэнэглэх станцыг байгуулсан нь эко хэрэглээг дэмжиж байна. Энэ нь агаар орчны бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг тэрбээр мөн онцлов.

"ЕВРОП, ЯПОН, СОЛОНГОСЫН ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛДВЭРЛЭГДЭЖ БУЙ ЦАХИЛГААН АВТОМАШИНУУДЫГ ЦЭНЭГЛЭНЭ"

Монголд 300 гаруй цахилгаан автомашин ногоон дугаартайгаар замын хөдөлгөөнд оролцож байгаа. Иргэдийн хэрэглээнд энэ төрлийн машин түгээмэл болж чадахгүй байгаа нэг шалтгаан нь цэнэглэгчийн дэд бүтэц байсан гэдгийг АВВ Группийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр хэлж байв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Петровис Групптэй хамтран Монгол Улсад анх удаа CJ53 маркийн цэнэглэгчийг ашиглалтад оруулж байгаадаа баяртай байна. Энэ нь хурдан цэнэглэх тогтмол гүйдлийн цэнэглэгч. Мөн уг станц нь Европ, Япон, Солонгосын зах зээлд үйлдвэрлэгдэж буй цахилгаан автомашинуудыг цэнэглэнэ" гэв.

Эхний 50 хэрэглэгчийн цахилгаан автомашиныг нэг удаад үнэгүй бүрэн цэнэглэх урамшуулал зарлажээ

Цахилгаан автомашин сүүлийн жилүүдэд олон төрөл, загвараар үйлдвэрлэгдэж байгаагаас манай улсад түгээмэл хэрэглэгдэж буй “Nissan Leaf”. Энэхүү автомашиныг 220-380 кВт-аар цэнэглэх боломжтой. 220 кВт-аар цэнэглэхэд дунджаар гурван цагийн хугацаанд цэнэглэдэг бол цэнэглэх станцад 30 хүртэлх минутад бүрэн цэнэглүүлнэ. Ингэснээр байгальд ээлтэй технологийг сонгосон жолооч нарын цаг хугацааг хэмнэх давуу талтай.

Түүнчлэн станцын нээлтийг тохиолдуулж, эхний 50 хэрэглэгчийн цахилгаан автомашиныг нэг удаад бүрэн цэнэглэж өгөх онцгой урамшуулал зарлажээ.

Бүрэн цэнэгээр “Nissan Leaf” автомашин нь 240 км туулах хүчин чадалтай.

Дахин сануулахад, цахилгаан автомашин түргэн цэнэглэх станц нь Энхтайваны гүүрний дор байрлах Петровисийн ШТС-29 салбарт 24 цагийн турш нээлттэй ажиллаж, хэрэглэгчдэд үйлчилнэ. Жолооч нар тус салбараас цахилгаан автомашинаа цэнэглэх, бүх төрлийн шатахуун авахаас гадна барууны стандартыг Монголд нэвтрүүлсэн С24 конвениенс дэлгүүрээр үйлчлүүлж, олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Тухайлбал ATM, ариун цэврийн өрөө, халуун кофе, амт чанар, түргэн шуурхай үйлчилгээгээрээ олонд танигдсан "Asian Wok" рестораны амтат хоолоор үйлчлэхээс гадна автомашинд хэрэгтэй зүйлсийг нэг дор худалдаалж байна. Түүнчлэн С24 дэлгүүрээр үйлчлүүлэнгээ автомашинаа угаалгах гэх зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ.

Петровис Группийн сошиал сувгуудыг дагах

Фейсбүүк: https://www.facebook.com/Petrovisofficialpage/

Твиттер: https://twitter.com/home

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж