Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 20-ны Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна. Тус тогтоол ёсоор “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны долдугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд шилжүүлэхээр болжээ. Улмаар хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн байна.
Б.ЖАРГАЛ