Хүүхдүүдийн дансанд 100 мянган төгрөг шилжүүлж эхэллээ гэв

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийн дансанд 100 мянган төгрөг шилжүүлж эхэллээ гэв

Хүүхдүүдийн дансанд 100 мянган төгрөг шилжүүлж эхэллээ гэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 6-ны өдөр мэдээлэл хийхдээ цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс 0-18 насны хүүхдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг болгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр (2020.05.20) 1,144,630 хүүхэд, багачуудын дансанд хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөг шилжүүлж эхэллээ” гэж мэдэгдэв. Тэрбээр “Коронавирусийн  цар тахлын үед Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн хоёр хоногт буюу энэ сарын 18, 19-нд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг хоёр дахин, халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 306,143 иргэндээ олголоо” гэлээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж