“Супер Ап Хэтэвч” ХХК Цахим мөнгөний тусгай зөвшөөрлөө гардан авлаа | News.MN

“Супер Ап Хэтэвч” ХХК Цахим мөнгөний тусгай зөвшөөрлөө гардан авлаа

“Супер Ап Хэтэвч” ХХК Цахим мөнгөний тусгай зөвшөөрлөө гардан авлаа

“Супер Ап Хэтэвч” ХХК Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө гардан авч, цахим мөнгөний зөвшөөрөлтэй 2 дахь байгууллага боллоо.

“Супер Ап Хэтэвч” ХХК нь ЛэндМН ББСБ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан бөгөөд SuperUp аппликейшнээр дамжуулан технологид суурилсан санхүүгийн шийдлийг хүн бүрт хүртээмжтэй, хялбар, аюулгүй, найдвартай байдлаар хүргэх, төлбөр тооцооны цогц дижитал эко системийг бүрдүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Дэлхий даяар өрнөж буй дижитал шилжилттэй мөр зэрэгцэж бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайн орчинд байршуулж борлуулах, хэрэглэгчид цахимаар өөрийн хэрэгцээт худалдаа үйлчилгээг орон зай үл хамааран авдаг амьдралын хэв маягтай холбоотойгоор бэлэн мөнгөний хэрэглээ багасаж, түүнийг орлох цахим мөнгө, төлбөр тооцооны систем өндөр ач холбогдолтой болсоор байна.

2017 онд “Үндэсний төлбөрийн системийн тухай” хууль батлагдан гарснаар Монгол Улсад төлбөрийн системийн хөгжлийг дэмжих, цахим төлбөр тооцоог хөгжүүлэх, төлбөрийн системд арилжааны банкуудаас гадна олон талын оролцогчид оролцох, улмаар төлбөрийн үйлчилгээг илүү хурдан, найдвартай, зардал багатай хүргэх боломж бүрдсэн билээ. Уг хуулийн хүрээнд цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгож хэрэглэгчдийг хамгаалах зорилгоор Монголбанкнаас 2018 онд “Цахим мөнгөний журам”-ыг боловсруулан баталж, уг журмын дагуу финтек компаниуд төлбөр тооцооны системд оролцон, иргэдэд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болсон юм.

Энэхүү журмын дагуу цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг авснаар хэрэглэгчид SuperUp аппликейшнээр дамжуулан өдөр тутмын хэрэгцээт олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах, түүний төлбөр тооцоог хялбар, найдвартай, нууцлалын өндөр түвшинд аюулгүй байдлаар гүйцэтгэх боломжтой болохоос гадна төлбөрийн системийн оролцогч бусад байгууллагуудтай хамтран төлбөр тооцооны хялбар шийдэл, нэмэлт боломжуудыг хөгжүүлж, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг  улам бүр нэмэгдүүлэх боломжтой боллоо.

SuperUp аппликейшнийг дараах холбоосоор татаж аваарай.

Play Store: http://bit.ly/2vG9ycQ
App Store: https://apple.co/2HrFmFl

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amjilt 2020-05-20 126.193.5.186

Amjilt hysii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж