Дуучин Сиа насанд хүрсэн хоёр хүү өргөн авчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Дуучин Сиа насанд хүрсэн хоёр хүү өргөн авчээ

Дуучин Сиа насанд хүрсэн хоёр хүү өргөн авчээ

Австралийн дуучин 44 настай Сиа өнгөрсөн жил 18 нас хүрсэн хоёр хүү үрчилж авснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр өчигдөр/2020.05.19/ хөвгүүд асрамжийн газраас гарч, асран хамгаалагчгүй болж байсан учир өөрийн халамжид авахаар шийдсэн хэмээн ярьжээ.

Нууцлаг дуучны жинхэнэ нэрийг Сиа Кейт Исобелле Фьюрлер гэдэг бөгөөд тэрбээр нууцлаг байдлаа хадгалахын тулд олны нүдэн дээр үргэлж нүүрээ нуун гарч ирдэг билээ. Сиа шинэ гэр бүлдээ маш их хайртай гэнэ.

“Би өнгөрсөн жил хоёр хөөрхөн хүүтэй болсон. Тэд энэ жил 19 хүрч байгаа. Намайг өргөж авахад тэд асрамжийн газраас гарч байсан юм. Би тэдэндээ хайртай. Хөвгүүдийн хувьд хөл хорио их хэцүү байгаа ч тэд өөрсдөдөө хэрэгтэй зүйлс хийж, боловсролдоо анхаарч байна” хэмээн дуучин бүсгүй ярьжээ. Гэхдээ тэрбээр хөвгүүдийнхээ нэр болон бусад мэдээллийг хэлсэнгүй.

Сиа анх нэгдүгээр сард хүүхэд өргөж авснаа болон хайр дурлалын талаар ямар бодолтой явдгаа зарласан билээ. Тэрбээр продюсер, DJ Диплод “Та бол миний сонирхдог таван хүний нэг. Гэхдээ би бүх насаараа ганц бие явахаар шийдсэнээс гадна хүүхэд үрчилж авсан. Надад хайр дурлалд зарцуулах зав байхгүй. Гэхдээ хэрвээ та надтай бэлгийн харилцаатай болохыг зөвшөөрвөл би хувьдаа бэлэн шүү” хэмээн хэлсэн билээ.

Өмнө нь Сиа 2019 оны тавдугаар сард HBO телевизийн орон гэргүй хүүхдүүдийн тухай баримтат кинонд гарсан 16 настай Дасаниг өргөж авахыг хүсч буйгаа илэрхийлж байсан билээ. Энэ талаараа тэр “Дасани, би чамайг өргөж авахыг хүсч, хайж байна. Хэрвээ чи зөвшөөрвөл манайд амьдарч болно шүү” хэмээн жиргэж байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж