Манай хүүхэд – Дурсамжийн ном

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Манай хүүхэд – Дурсамжийн ном

Манай хүүхэд – Дурсамжийн ном

Монгол хүүхдүүдэд зориулсан өвөрмөц бөгөөд сонирхолтой ном хэрэглэгчдийн гарт хүрч байна. Энэхүү бүтээл нь "Манай хүүхэд- Дурсамжийн ном" бөгөөд бид энэ удаагийн "Шинэ ном" буландаа онцоллоо. Тус номыг зохиогч Г.Гантулга орчин үеийн эцэг эхчүүдийн үр хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг их байгаасай, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, амьд харилцаа хором ч гэсэн нэмэгдээсэй гэсэн хүслээр энэхүү номыг санаачлан, хичээнгүйлэн бүтээжээ.

Тэрбээр "Өдрөөс өдөрт манай дэлхий даяаршиж, хөгжил дэвшил хурдацтай тэлэхийн хэрээр амьд харилцаа багасч, зарим хэрэглээний эд зүйлс хувирч, алга болсоор байна. Уншдаг ном, сонин сэтгүүлүүд цахимжиж, айл болгонд харагддаг байсан гэрэл зургийн цомог, альбом тэр бүр харагдахгүй болжээ. Орчин үеийн эцэг эхчүүдийн үр хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг их байгаасай, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, амьд харилцаа хором ч гэсэн нэмэгдээсэй гэсэн хүслээр энэхүү номыг санаачлан, хичээнгүйлэн бүтээсэн билээ.

Хүний биеийн 70 хувь нь ус бөгөөд ус өөрөө амьдралыг тэтгэгч, мэдээлэл дамжуулдаг элемент учраас усан хээг номынхоо дизайнд шингээсэн. Бидний үр үндэс мод шиг үргэлж өөдөө тэмүүлж өсөн дэлгэрч байхыг бэлгэдэн “Амьдралын мод”-г кэйсэн дээрээ урласан. Монгол хүүхдүүдэд зориулсан гэдэг утгаар үндэснийхээ хээ угалз, бусад олон билгэдэл, орчин цагийн аав ээжүүддээ зориулан хүүхдийн нэр хайрлах ёс, даахь үргээх ёс, угаалгын ёс зэрэг соёл уламжлалаа бас дайх зорилготой бүтээл юм.

Мэргэжил, нас, хүйс, шашин шүтлэг, арьс өнгө үл хамааран хүн бүхний амьдрал хүүхэд насыг дайрч өнгөрдөг. Хүүхэд насыг бид хүмүүний бүхий л амьдралын үндэс суурь – фундамент гэж үзэх ёстой. Сонирхолтой нь хүүхдийн хүмүүжлийн 70-80% нь гурван нас хүрэх үед төлөвшдөг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна.

Монголчууд бид ч үр хүүхдээ нялх балчраас хайрлан дээдлэх уламжлалт соёлтой оюунлаг ард түмэн юм. Бяцхан үрийн ухаан нь төлөвшөөгүй ч тэрээр бүхий л талаар орчноосоо суралцдаг, далд ухамсартай аливаа бүхнийг суулгаж, хуулбарлаж суралцаж байдаг гэдгийг бидний өвөг дээдэс мэддэг байжээ. Тиймдээ ч “Хүүхдээ 3 нас хүртэл нь хаан шиг хүндэл, 6 нас хүртэл нь хатан шиг тойгло” хэмээн сургасаар ирсэн нь орчин цагийн шинжлэх ухаанаар ч батлагдаж байна.

Даяаршлын давалгаа хүч түрэн буй өнөө цагт та өөрийн хүүхдээ идэвхитэй, харилцааны ур чадвартай, хамгийн гол нь нийгэмд өөрийгөө зөв илэрхийлж чаддаг болгон хүмүүжүүлэх нь ямар ч боловсролоос эхэнд тавигдах чухал чанар болоод байна. Орчин цагийн аав ээж та эртнээс, хүүхдийнхээ оюун ухаан бүрэлдэж байх нялх балчраас нь анхаарч амьд харилцаагаар дутаахгүй байхад анхаарах нэгэн чухал даалгавартай гэдгээ бүү мартаарай.

Хүүхэд уйлах, инээх, уурлах, баярлах гээд өөрийн бүхий л сэтгэл хөдлөлөө гаргах ёстой тухайн цаг мөчдөө гаргаагүй бол энэ нь хадгалагдсаар том болсон хойноо цочир ууртай болох, амьдралын идэвхигүй, дотогшоогоо буюу дотуур тамиртай хүн болдогийг өвгөдийн сургаальд сануулан үлдээжээ.  Тиймээс хүүхэдтэйгээ ИХ ХАРЬЦ, ИХ ЯРИЛЦ, ХҮҮХДЭЭ БАГА ГЭЖ БҮҮ БОД. Нялх хүүхэд өөрийгөө “Би энэ гэр бүлд чухал” гэсэн сэтгэхүйтэй байгаа цагт л идэвхитэй амьдарч, эрүүл саруул өсч бойждог.

Хүүхдийнхээ анхны гэсэн бүхнийг, амьдралынх нь сонин содон үйл явдал, сайхан дурсамжит хором мөч бүрийг нэгтгэн хадгалах энэхүү номыг та идэвхитэй хөтлөөрэй! Эргээд дурсахад гайхалтай сайхан мэдрэмж төрүүлэх уг номын үнэ цэнэ насан туршийнх байх болно. Үрийнхээ түүхийг хамтран бүтээлцэж, хүүхдээ аль болох ИДЭВХИТЭЙ, НЭЭЛТТЭЙ БАЙЛГАЖ, ҮЙЛДЭЛ БҮРИЙГ НЬ ДЭМЖЭЭРЭЙ. Үрс бүхэн хайр халамжаар дүүрэн өсч, ирээдүйдээ итгэлтэй, хүсэл тэмүүлэлээр дүүрэн иргэн болж эх дэлхийдээ гэрэл гэгээ, хайр энэрэл, эрдэм мэдлэгийг түгээх болтугай!" хэмээн өгүүлсэн юм.


“ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЯ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Бидний хамт олон Манай хүүхэд дурсамжийн номтой холбогдуулан "Ирээдүйгээ хайрлая" аяныг санаачлан амжилттай өрнүүлж байна. Гучин жил төр засагтаа хайрлагдаагүй иргэд бид үр хүүхдээ хайрлаж дээдлэхээ мартаж, ирээдүй хойчоо анхаарахгүй байж болохгүй билээ.

Орчин цагийн аав, ээжүүд маань цахим хэрэглээ, техник технологийн энэ нүсэр хөгжлийн хажуугаар үрдээ гаргах цаг нь их байгаасай, үр хүүхдээ зурагт үзүүлж, гар утас бариулахгүй амьд харилцаагаар дутаахгүй байгаасаа гэсэн мессежийг нийгэмд өгөхөөр энэхүү аянг санаачлан эхлүүлсэн.  Мөн хүүхдээ багаас нь номонд дуртай, номонд хайртай, номтой ойр болгон өсгөхөд энэхүү аяны маань бас нэгэн зорилт юм.

Хүний нөөцөө дээдэлдэг байгууллагын шалгуур бол НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА. Ажилчдынхаа нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, сургалт зэргээс гадна тэднийхээ гэр бүл, үр хүүхдийг мартаж болохгүй. Хүүхдийн амьдралын 0-7 насанд 70-80%-тай төлөвшил суудаг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Энэ нь Монголчууд бидний өвөг дээдэс “Хүүхдээ 3 нас хүртэл нь хаан шиг хүндэл, 6 нас хүртэл нь хатан шиг тойгло” гэж сургасаар ирсэн үрээ хайрлан дээдлэх ухаантай тохирч байгаа нь гайхах зүйл биш. Хөгжингүй орнуудад үр хүүхдээ амьд харилцаа, анхаарал халамжаар дутаахгүй өсгөхөд гүүр болох ач тустай “memory book” буюу дурсамжийн номыг нийтээрээ хөтөлдөг.

Нялх үрийнхээ анхны алхам бүрийг, хэрхэн өсөж бойжсон түүхийг гэрэл зургаар баримтжуулан, бичиж тэмдэглэн, өөрийнх нь дурсамжийн номыг бүтээнэ гэдэг үр хүүхдээ хувь хүн талаас нь хүндэтгэн хайрлаж байгаа хэрэг юм. Хамтран зүтгэгчийнхээ үр, ач нарт насан туршийн дурсамжийг нь бэлэглэхээр “Манай хүүхэд” дурсамжийн номыг сонгож, нийгмийн хариуцлагаа хүлээж буй хамтрагч байгууллага, хувь хүн  та бүхэнд БАЯРЛАЛАА. Мөн импортын хувцас, хоромхон дуусах чихэр жимс биш, Монгол хүүхдэд зориулсан Монгол хүний сэтгэл, ур ухаанаар бүтсэн дурсамжийн номыг сонгож байгаад тань гүнээ ТАЛАРХЛАА.

Оюуны спортоор дэлхийд тэргүүлж, олон олон рекорд амжилтыг эзэмшихээс гадна бусад олон салбарт манай хүүхдүүд улсынхаа нэрийг дэлхийн тавцанд томчууд биднээс дутахгүй өргөж байна. Бидний амьдралын утга учир, ирээдүйн эзэд, бяцхан хүүхдүүдийн төлөө “ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЯ” аянд бизнес эрхлэгч, албан байгууллага, хувь хүн та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

#НийгмийнХАРИУЦЛАГА –аа ухамсарлаж #ИрээдүйгээХАЙРЛАЯ

#НомтойИрээдүй

#МонголынҮрсМашОлонБолтугай!

#ҮрдээҮнэЦэнэтэйДурсамжийгБҮТЭЭЕ

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж