Бие даагч Л.Батжав Ерөнхий сайдтай "гар барив"

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Бие даагч Л.Батжав Ерөнхий сайдтай "гар барив"

Бие даагч Л.Батжав Ерөнхий сайдтай "гар барив"

Ердөө сарын дараа болох УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэлүүд болон бие даагчид бэлтгэлээ базааж, Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа хүргүүлээд буй.

Энэ удаагийн сонгуульд нийтдээ 208 бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа бөгөөд нэр дэвшигчид эхнээсээ "бууж өгч" эхлэв. Тухайлбал, Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр 801 хүний гарын үсэг цуглуулж явсан хуульч Л.Батжав Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намд элсчээ.

Сонголтоо хэдийнэ хийж, гарын үсгээ цуглуулж, сүүлийн хоёр жилийн хугацаанд Хэнтий аймгийхныг тойглож явсан тэрбээр яг зэрэг нэмэхийн өмнө МАН-д элссэнээ зарлав. Угтаа бол тэрбээр бичиг баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд, зэрэг нэмэхээ хүлээж суух байлаа. Гэвч тэрбээр 2020 оны сонгуульд амжилт олохгүйгээ мэдсэн үү, эсвэл "тохиролцоонд" оров уу, ямартай ч 2020 оны сонгуулиа хаяж, МАН-ын гишүүн болов.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж