Коронавирусийн халдвартай хүний тоо 5 сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Коронавирусийн халдвартай хүний тоо 5 сая давлаа

Коронавирусийн халдвартай хүний тоо 5 сая давлаа

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирус буюу "Сovid-19" өвчний халдвар авсан хүний тоо таван саяыг давлаа. Яг одоогийн байдлаар буюу 2020 оны тавдугаар сарын 20-ны 16.00 цагийн байдлаар дэлхий дахинд батлагдсан халдварын тоо 5,000,599, нас барагсдын тоо 325,156 болоод байна. Халдвар авсан болон нас барж буй хүмүүсийн тоо баримт минут, секундээр нэмэгдсээр байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд Бразил улсад халдварын тархалт эрчимжиж байгаа ба тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 17,408 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,179 хүн нас баржээ. Энэ нь Бразилын хувьд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойшхи нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болж байна.

Өмнөд Америк тивийн хамгийн их хүн амтай энэ улсын 271 мянга гаруй хүн халдвар аваад байгаа юм. Энэ улс нь халдвар авсан хүний тоогоор АНУ, ОХУ хоёрын дараа гуравдугаарт, нас баралтын тоогоор АНУ, Их Британи, Итали, Франц, Испанийн дараа зургаадугаарт бичигдэж байна.

Халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж буй дараагийн улс бол ОХУ. Тус улсад хоногт илрэх шинэ тохиолдлын тоо бага зэрэг буурч байгаа ч сүүлийн 24 цагт 8,764 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 308,705 болжээ. Харин нас баралт 135-аар нэмэгдэж, 2,972 болсон байна.

Эх сурвалж: WORLDOMETERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж