Москвад Ми-8 нисдэг тэрэг осолдож, багийн гишүүд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Москвад Ми-8 нисдэг тэрэг осолдож, багийн гишүүд амиа алджээ

Москвад Ми-8 нисдэг тэрэг осолдож, багийн гишүүд амиа алджээ

Орон нутгийн цагаар өчигдөр/2020.05.19/ 20:00 цагийн орчимд Москва хотын ойролцоо (Подмосква) сургуулилтын нислэг үйлдэж байсан ОХУ-ын армийн Ми-8 нисдэг тэрэг осолдож, нисэх багийн гишүүд энэ үеэр амиа алдсан тухай ТАСС агентлаг мэдээлж байна. Харин тус нисдэг тэргэнд зорчигч байгаагүй аж.

Одоогийн байдлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас осолтой холбоотой тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм байна. Осолдсон нисдэг тэрэг нь Москвагийн ойролцоох Клин хотоос 20 км зайд сургуулилтын нислэг хийж байсан бөгөөд ослын шалтгаан урьдчилсан байдлаар техникийн доголдлоос болсон гэж гарчээ.

1961 онд хуучин ЗХУ-ын үед зохион бүтээгдсэн хос хөдөлгүүрт Ми-8 нисдэг тэргийг Оросын зэвсэгт хүчин болон иргэний агаарын тээвэрт өргөн ашигладаг ба дэлхий даяар 100 гаруй улс орон энэ төрлийн нисдэг тэргийг ашигладаг байна.

ЭХ СУРВАЛЖ: rbc.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж