Хөл хорио дууссаны дараа тэжээвэр ноход сэтгэлээр унана гэв

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Хөл хорио дууссаны дараа тэжээвэр ноход сэтгэлээр унана гэв

Хөл хорио дууссаны дараа тэжээвэр ноход сэтгэлээр унана гэв

Эзнээсээ холдсоноос үүдэлтэй сэтгэлийн хямрал нь тэжээвэр нохой болон эзний хооронд үүсдэг нийтлэг бөгөөд хүнд асуудлуудын нэг. Ийм хямралд орсон нохой эзнээсээ хол байхыг тэвчдэггүй бөгөөд ганцаараа үлдэхээрээ яахаа мэдэхээ байж, маш ихээр самгарддаг аж. Тийм нохой зогсолтгүй хуцах, улих, гэрээ буулгах, осол хийх зэрэг стрессээс үүдэлтэй олон янзын авир гаргадаг байна.

АНУ-ын Мал эмнэлгийн холбооноос мэдээлснээр умард Америкт л гэхэд эмчид үзүүлсэн бүх нохойн 20-40 хувь нь эзнээсээ холдсоноос үүдэлтэй сэтгэл хямралд орсон байдаг аж. Мөн Кеннел клубийнхэн нийт нохдын 14 хувь нь ийнхүү хямарсан байдаг хэмээн тооцоолжээ. Зарим ноход төрөлхийн хямрамтгай байдаг бол зарим ноход эзэндээ хаягдах зэрэг гунигт явдлаас болж үлдсэн амьдралынхаа турш эмзэг болдог байна.

Харин коронавирусээс болсон хөл хорио сая сая хүнийг гэрээсээ ажиллахад хүргэсэн нь олон нохдын хувьд амьдралын хэв маягийг нь өөрчлөн, өдөржин эзэнтэйгээ байж дасах шалтгаан болжээ. “Нохой өөрчлөлтөд их мэдрэмтгий байдаг. Хүн бид ч гэсэн амьдралд нэг зүйл өөрчлөгдөхөд л стресстэх нь ихэсдэг шүү дээ” хэмээн амьтны зан авир судлаач доктор Карен Сьюда ярьжээ.

Хөл хорио нэг л өдөр дуусч, хүмүүс эргэн ажилдаа явж эхлэхэд ноход өдөржин эзэнтэйгээ байхаа больж, гэртээ ганцаараа үлддэг болно. Зарим нохдод энэ бүхэн тийм ч айхтар нөлөөлөхгүй хэдий ч өмнө нь сэтгэлийн хямралд орж байсан нохдод энэ өөрчлөлт хүндээр нөлөөлөх аж.

Мэргэжилтнүүд энэ бүхнээс сэргийлэхийн тулд одооноос хэрэгжүүлж эхлэх хэд хэдэн аргыг санал болгосон байна. Мэдээж нохойг хямрангуут нь шууд болиулах шидэт арга хаана ч үгүй. Тиймээс нохойтой хүмүүс одооноос эхлэн энгийн амьдралын өдөр тутмын хэв маягт дасгаж эхлэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Үүний тулд та өдөр бүр бага цагаар нохойгоо ганцааранг нь үлдээж, аажмаар цагаа сунгаж байх хэрэгтэй гэнэ. Хэрвээ гэрээс гарах боломжгүй бол тусдаа өрөөнд орохыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж