АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өчигдөр /2020.05.19/ хийсэн мэдэгдэл олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэжээ. Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэрээ “АНУ коронавирусийн халдварын тохиолдлоор дэлхийд тэргүүлж буй нь нэр хүндийн хэрэг юм. Энэ бол манай улс бусад улсуудаас илүү олон хүнийг шинжилгээнд хамруулж, оношилж чадаж байна гэсэн үг юм” хэмээн ярьжээ.
Түүнчлэн тэр дэлхийд "Сovid-19"-ийн өвчлөлөөр гуравдугаарт жагсч буй Бразил улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх талаар бодож үзэж байна хэмээн ярьсан байна.
Тус улсад өнөөдрийн байдлаар /2020.05.20/ 1,570,583 халдварын тохиолдол, 93,533 нас баралт бүртгэгдээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 361 мянга давжээ. АНУ нь өнөөг хүртэл 12,6 сая хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ