Цар тахал улс орнуудыг эмийн протекционизмд хүргэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.05.21-нд нийтлэгдсэн

Цар тахал улс орнуудыг эмийн протекционизмд хүргэж магадгүй

Цар тахал улс орнуудыг эмийн протекционизмд хүргэж магадгүй

Коронавирусийн цар тахал дэлхийн улс орнуудыг эм болон эмийн үйлдвэрлэлдээ протекцилнист бодлогоор хандах бодлого руу хөтөлж магадгүй хэмээн RNC Pharma компанийн шинжээч Николай Беспалов РИА Новости-д хэллээ.

Нэн шаардлагатай эм, эмийн бэлдмэлийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр дотооддоо үйлдвэрлэх зарлигийг АНУ-ын Цагаан ордон гаргахаар бэлтгэж байгаа талаар өнгөрсөн Баасан гаригт /2020.05.15/ телевизийн CNBC суваг мэдээлсэн.

“Сүүлийн 40-50 жилийн турш хүн төрөлхтөн нийтийг хамарсан дайн, цар тахлыг үзээгүй. Тиймээс дэлхийн олон улс орон эрүүл мэндийн салбартаа зарцуулах хөрөнгийг бууруулсаар ирсэн. Тэр бүү хэл том эдийн засагтай орнууд эмийн үйлдвэрлэлийнхээ нэлээд хувийг гуравдагч ертөнцийн орнууд руу шилжүүлсэн. Харин одоо энэ бодлого буруу байсныг ойлгож байна. Үндэсний аюулгүй байдлын үүднээс эмийн үйлдвэрлэлдээ протекционист бодлого хэрэгжүүлэх шийдвэр гаргаж магадгүй” хэмээн Николай Беспалов хэллээ.

Оросын эм үйлдвэрлэгчдийг сүүлийн 10 гаруй жил протекционист бодлого хэрэгжүүллээ гэж шүүмжилсээр ирсэн, өнөөгийн нөхцөл байдал харин ч бидний зөв байсныг харуулж байна гэж нэмж хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж