Ковидыг далимдуулан залилан ихэссэнийг Сбербанк анхааруулав | News.MN

Ковидыг далимдуулан залилан ихэссэнийг Сбербанк анхааруулав

Ковидыг далимдуулан залилан ихэссэнийг Сбербанк анхааруулав

Ковидыг далимдуулан залилан ихэссэнийг Сбербанк анхааруулав

Коронавирусийн хөл хориотой холбогдуулан авсан арга хэмжээг далимдуулан хэд хэдэн төрлийн залилангийн хэрэг ихэсч байгаа талаар ОХУ-ын Сбербанк анхаарууллаа. Тус банкны Удирдах зөвлөлийн орлогч дарга Станислав Кузнецовын хэлснээр ажлын байрны хуурамч сайтууд, НӨАТ-ын буцаан олголт хийнэ гэсэн зарууд, мөн түргэн оношлуур зарна гэсэн залилангууд нэмэгдэж байгаа ажээ.

Цар тахлын улмаас ихэнх албан газар, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр зогсоосон учраас орлогогүй болсон иргэд гэрээсээ ажиллан орлого олох боломжийг идэвхтэй эрэлхийлж байна. Үүнийг далимдуулан гэрээсээ ажиллах ажлын байр санал болгож байна гэсэн хуурамч сайтууд ажиллах болжээ.

“Энэ зарын дагуу иргэд хувийн мэдээллээ үнэн зөвөөр бөглөдөг, төд удалгүй таны ажлын байр баталгаажлаа гэсэн хариу ирэх бөгөөд  ажилдаа орохын тулд яаралтай урьдчилгаа шилжүүлэх хэрэгтэй гэдэг байна. Урьдчилгаа төлбөрийг ихэвчлэн ажлын багаж хэрэгсэлтэй болохын тулд гэж халхавчилдаг байна. Эцэст нь ажил ч үгүй, мөнгө ч үгүй хоцорч байна” хэмээн Станислав Кузнецов хэллээ.

Мөн НӨАТ-ын тодорхой хувийг буцаан олгоно гэсэн зард хууртагдах явдал нэмэгджээ. Тухайн иргэний өмнө төлсөн НӨАТ-аас тодорхой хувийг буцаан олгоно гэсэн зарыг олон нийтийн сүлжээгээр, зарим тохиолдолд мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа бөгөөд орлогогүй болсон иргэд энэ зард иргэн данснаасаа тодорхой зарлага гарган ямар нэг данс руу шилжүүлэх, тэр нь залилагчдын данс байдаг ажээ. Бас цахим мөнгөтэй холбоотой элдэв залилангийн тоо нэмэгджээ.

“COVID-19-ийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур зарна гэсэн зар олон хүнийг хуурч байна. Хүмүүс оношлуураа цахимаар захиалан мөнгөө урьдчилан төлөх бөгөөд тэр мөнгө, тэр зарын эзэн аль алиныг та олж чадахгүй” хэмээн Станислав Кузнецов хэллээ. Оросын зарим хотод хөл хорионы үед албан ёсны зөвшөөрөл авч гадагшаа гарч байгаа. Төрийн байгууллагаас өгөх энэ зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн зарсан тохиолдол их гарч байгаа ажээ. Хуурамч зөвшөөрөл олгодог 200 гаруй сайт, төрийн үйлчилгээний  хуурамч 70 гаруй сайтыг хууль хяналтын байгууллага илрүүлсэн байна.

Сбербанкийн тооцоогоор хөл хорио тогтоосноос хойш 15 сая хүн ямар нэг хэмжээгээр залилангийн хохирогч болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-05-21 49.0.212.111

Чоно борооноор, бадарчин дүйвээнээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж