Minecraft хөгжмийн наадам ирээдүйн тоглолтын төрхийг тодорхойллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Minecraft хөгжмийн наадам ирээдүйн тоглолтын төрхийг тодорхойллоо

Minecraft хөгжмийн наадам ирээдүйн тоглолтын төрхийг тодорхойллоо

Өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 16-нд сүүлийн хэдэн сард болоогүй хөгжмийн наадам зохион байгуулагдлаа. Үнийг нь нэмсэн шар айраг, порц багатай хоолоор түрийвчээ хоослож, тайзан дээрх хамтлагийг аятайхан өнцгөөс харахын тулд олон хүнтэй чихэлдэхийн оронд үзэгч олон Minecraft цахим тоглоомын Block by Blockwest сервер лүү орж Грандсон, Айдлес, Пүсси Риот, Врекс, Сыр Слай хамтлагуудын тоглолтыг үзжээ.

Мэдээж энэ бол Minecraft, цахим орчин ашиглан тоглолт зохион байгуулсан анхны тохиолдол биш билээ. Өмнө нь сайн дурынхан хоёр ч удаа жижиг тоглолт Minecraft ертөнцөд зохион байгуулж байсан туршлага бий. Харин энэ удаагийн наадамд сүүлийн үед амжилттай яваа таван ч инди хамтлаг оролцсоноор онцлог болжээ.

Наадмыг анх дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч гэнэтийн техникийн асуудлаас болоод хойшлуулж, тавдугаар сарын 16-нд төлөвлөснөөсөө ч илүү сайнаар зохион байгуулсан байна. Тус наадмыг Minecraft орчинд 5000 тоглогч, Youtube платформ дээр 134 мянган хүн шууд хүлээн авч үзжээ. Тоглолтоос олсон нийт 50 мянган ам.долларыг CDC сангийн коронавирустэй тэмцэх үйлст хандивласан байна.

Энэхүү наадмыг зохион байгуулсан серверт газар доорх заалнаас эхлээд уулын орой гээд нийт гурван өөр тусдаа тайзыг урьдчилан засч бэлдэн зочдын амрах хэсэг, 50-ийн эсрэг 50 тоглогч оролцож болох будган бууны талбай зэргээр тохижуулжээ. Мөн наадмын зочид 15 ам.долларын хандив өргөснөөр VIP статус авч байсан аж.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж