Өмнөд Солонгосын сурагчид хичээлдээ явж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын сурагчид хичээлдээ явж эхэллээ

Өмнөд Солонгосын сурагчид хичээлдээ явж эхэллээ

Өмнөд Солонгосын ахлах сургуулийн сурагчид өнөөдөр /2020.05.20/-өөс хичээлдээ явж эхэллээ. Харин дунд, бага сургуулийн сурагчид зургадугаар сарын 1-нээс өмнө үе шаттайгаар сургуульдаа явж эхлэх юм байна. Тус улс нь коронавируст цар тахлын улмаас бүх шатны сургуулиудыг хаасан ба хаврын улирлын хичээлийн жилийн нээлтийг гуравдугаар сараас хойш хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст ийнхүү нээж байна.

Сурагч бүрийн ширээн дээр тусгаарлах хуванцар хавтан байрлуулж өгсөн ба бүх хүүхэд амны хаалт зүүж, халуунаа хэмжүүлж, гараа ариутгаж байж хичээлдээ орж байгаа аж.

Түүнчлэн сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн шинэ удирдамжид багш, сурагчид үдийн цайнаас бусад үед амны хаалтаа авахыг хориглох, ширээгээ тогтмол арчиж ариутгах, агаарын солилцоог сайжруулж цонхоо тогтмол нээлттэй байлгах, сурагчдын ширээ хоорондын зай нэг метрээс багагүй байх зэрэг зөвлөмжүүд багтжээ. Мөн 37.5 хэмээс дээш халуунтай хүүхдийг хичээлд оролцуулахгүй бөгөөд хэрэв нэг л сурагч халдвар авсан нь тогтоогдвол тухайн сургуулийг бүхэлд нь хааж, цахим сургалтад шилжүүлэх юм байна.

Өмнөд Солонгос өнөөдрийн байдлаар 11,110 халдварын тохиолдол, 263 нас баралт бүртгэгдээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 10,066 болоод байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж