Н.Номтойбаяр: Тархиа угаалгасан нь яллаад байдаг ч хуулиараа ялгүй юм

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: Тархиа угаалгасан нь яллаад байдаг ч хуулиараа ялгүй юм

Н.Номтойбаяр: Тархиа угаалгасан нь яллаад байдаг ч хуулиараа ялгүй юм

Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдрийн байдлаар хуулийн дагуу 60 орчим бие даагч бүртгүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэдний дунд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бий бөгөөд Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн байна.

Тэрбээр цахим хуудастаа “Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр миний бие Сонгуулийн ерөнхий хороонд материалаа бүрдүүлж өгснөөр #76 бүртгэгдлээ. Захиалгат улстөр, хуурамч сошиал хаягуудад тархиа угаалгасан нь яллаад байдаг боловч хуулиараа бол ялгүй юм л даа. Дэмжсэн олонд дахин талархал илэрхийлье” хэмээн бичжээ.

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаа маргааш буюу тавдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж