УБТЗ "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн НАЙМД шалгарав | News.MN

УБТЗ "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн НАЙМД шалгарав

УБТЗ "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн НАЙМД шалгарав

УБТЗ "ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн НАЙМД шалгарав

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг 19 дэх жилдээ шалгарууллаа.

Тус шалгаруулалтад Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг “ТОП-100 ААН”-ийн нэгээр шалгарч, найм дугаарт эрэмбэлэгдэн өнгөрсөн жилийн амжилтаа дахин бататгалаа.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг ийнхүү гурав дахь жилдээ “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарч байгаа юм.

“УБТЗ” ХНН нь өнгөрсөн жил 28,1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан нь манай улсын нийгэм эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болсон юм. Тус нийгэмлэгийн нийт ачаа тээврийн 50 шахам хувь нийгмийн шинж чанартай ачаа эзэлдэг бөгөөд эдгээр ачааг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдалтай хямд тарифаар тээвэрлэдэг нь төр, хувийн хэвшил, иргэдэд ихээхэн ашиг тусаа үзүүлдэг юм.

Мөн өнгөрсөн онд Монгол Улсын нутгаар 1454 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь тус нийгэмлэгийн хувьд урд өмнө байгаагүй амжилт байлаа. Түүнчлэн УБТЗ-ын хамт олон Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг амжилттай барьж, дуусган улмаар Зүүнбаян Тавантолгойн төмөр замыг барих ажилд оролцож байна.

“ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистикийн мэдээлэлд үндэслэн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван шалгуурыг баримталдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жижигхэн монголд топ моп гэнэ уу? 2020-05-20 202.55.180.219

За нээх жижигхэн монголд топ зопсоод байхдаа уахав дээ, тэртэй тэргуй олигархуудын хэдэн компани л монополдоод байжыдаг зах зээлтэйм байж

Avatar

Зочин 2020-05-20 66.181.185.23

Топ моп энэ тэр гадаад үг бүхий элдэв балай шалгаруулалтаа больмоор юм. Баахан мөнгө төлж байж л шалгардаг биздээ. Энэ "шалгаруулалт" чинь аль хэдийнээ бизнесс болчихсон. Мөнгийг нь ахиухан өгвөл захын нэг муу ТҮЦ ТОП болно шүү дээ. Сэтгэлгээний хоцрогдлоос бид хэзээ ангижрах болдоо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж