“CREATIVE RETAIL STORE” төсөлд оролцогчдыг бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

“CREATIVE RETAIL STORE” төсөлд оролцогчдыг бүртгэж байна

“CREATIVE RETAIL STORE” төсөлд оролцогчдыг бүртгэж байна

“Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөгөөн” ТББ болон “Оюуны Ундраа Пропертиз” ХХК хамтран нийгмийн хариуцлага, давагдашгүй хүчин зүйлсийн үед авах арга хэмжээний хүрээнд дотоодын иргэд болон гадаадын жуулчдын тогтмол үйлчлүүлдэг худалдааны томоохон төвд гарааны компани, үйлдвэрлэгч нарт ээлтэй, уян хатан нөхцөлөөр худалдаа үйлчилгээ явуулах орон зайг олгож үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бизнесүүдийг дэмжих зорилготой “CREATIVE RETAIL STORE” төслийг хэрэгжүүлж байна.

Төсөлд оролцогчдод хүрэх үр ашиг:

  • Олон улсын стандарт нийцсэн худалдаа үйлчилгээний төв болох “Зайсан Хилл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт өөрийн бүтээгдэхүүн/үйлчилгээг танилцуулах, борлуулах
  • Түрээсийн төлбөргүй, уян хатан нөхцөлтэй байрших боломж (зөвхөн барилга ашиглалтын төлбөртэй)
  • Старт-ап, гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах ур чадвар, мэдлэг нэмэгдүүлэх сургалт, семинарт хамруулах
  • Шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буй гарааны бизнес эрхлэгчдийг олон нийтэд сурталчлах, таниулах үйл ажиллагааг хамтран явуулах
  • Бусад технологийн болон үйлдвэрлэгч энтрепренер залуустай танилцах, хамтран ажиллах боломж

Төсөлд оролцогчдод тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хот, орон нутагт Мэдээлэл харилцааны технологи, Соёл, Аялал жуулчлалын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй стартап, жижиг дунд бизнес эрхлэгч, хувь хүмүүс.

Жич: Тохижилтын төлбөр болон талбайн менежментийн зардлыг төсөлд шалгарагч нар хариуцна.

Төсөлд бүртгүүлэх заавар:

Доорхи линкийн дагуу бүртгүүлж, шалгаруулалтад оролцоно. Gmail аккаунтаас бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeuC8JZlP0WQtyZzikYdfrxayXTQ3yWMSSZJ8A2hUdAM2gu7w/viewform

Холбогдох:

Утас: 83104444, 88030032

E-mail: info@yec.mn

Web:  www.yec.mn

Facebook: https://www.facebook.com/YECouncil

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж