Чингэлтэйн хэмжээнд газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Чингэлтэйн хэмжээнд газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэж байна

Чингэлтэйн хэмжээнд газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэж байна

Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг дарга “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулжээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат нар газрын зөрчил маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахимаар хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл хуралдаж иргэдээс ирүүлсэн газартай холбоотой зөрчил маргааныг Газрын тухай хууль болон бусад холбогдох хуулиудтай уялдуулан хянан шийдвэрлэж байна. Иргэдээс ирээд шийдвэрлэгдээгүй удсан газартай холбоотой  942 өргөдөл гомдлыг Байнгын зөвлөл хэлэлцээд 533 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг дарга дан ганцаараа газар эзэмших, ашиглах асуудлыг шийдвэрлэхгүй. “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулснаар газартай холбоотой бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болсон” гэдгийг онцолж хэллээ.

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил маргаантай болон дур мэдэн эзэмшил газраа сунгасан болон зөвшөөрөлгүй хашаануудын судалгааг гаргаж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн зургаан хорооны 21 байршилд 70 объектыг чөлөөлөхөөр болжээ. Мөн тус дүүргийн хоёрдугаар хороонд зөвшөөрөлгүй 15 гражийг буулгаж Жишиг өрхийн эмнэлэг баригдахаар барилгын ажлыг эхлүүлжээ. Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй хашаа татсан, орц гарц хааж эзэмшил газраа тэлсэн асуудлыг шийдвэрлэсэн талаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван мэдээллээ.

Хууль бусаар олгогдсон газруудыг чөлөөлөх хяналт шалгалтын хүрээнд эрх хэмжээг хэтрүүлэн ашигласан, газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон захирамжуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүчингүй болгох захирамж гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол “Дүүргийн Засаг дарга Байнгын зөвлөлийн оролцоотойгоор газрын маргаантай асуудлыг хурдан шуурхай хуулийн хүрээнд шийдвэрлэж байна. 2007 оноос хойш шийдвэрлэгдээгүй дарагдсан 940 гаруй өргөдөлд тодорхой шийдвэр гаргасан. Цаашид 14 хоног тутас  “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл” хуралдаж газрын маргааныг хянан шийдвэрлэнэ. Дүүргийн хэмжээнд дан ганц иргэдээс ирүүлсэн газрын зөрчил маргаан шийдвэрлэхээс гадна зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ-үүд, эзэмшил газраа дур мэдэн сунгасан хашаануудыг буулгаж цэгцэлж байна” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж