200 гаруй үйлчилгээг нэг дороос авдаг болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

200 гаруй үйлчилгээг нэг дороос авдаг болно

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

200 гаруй үйлчилгээг нэг дороос авдаг болно

Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн  “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах бэлтгэл ажил явагдаж байна. Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тус төвийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын зүүн талд, “Дүнжингарав” худалдааны төвд 2800 м2 талбайд байрлана.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй төрийн албан хаагч ажиллана. Мөн зарим үйлчилгээний төлбөрийг шууд тушаахаар зохицуулж Улаанбаатар, Голомт банкны салбарыг байгуулжээ. Нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Тус төв иргэдэд дараахь боломжуудыг олгоно.

  • 200 гаруй төрийн үйлчилгээг нэг дороос авах
  • 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах
  • Оршин суугаа харъяаллаар хязгаарлагдахгүйгээр үйлчлүүлэх
  • Уртасгасан цагаар үйлчилгээ авах
  • Тохилог орчинд үйлчлүүлэх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдсанаар төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээ илүү ойртож, нөгөө олон жил яригдаж байнга шүүмжлүүлдэг хүнд суртал огт үгүй болно. Энэ миний 25 жил мөрөөдсөн мөрөөдөл. Өөрөөр хэлбэл ямар ч иргэн энэ төвд ирээд өөрийн хүссэн үйлчилгээгээ шууд авах, урт хугацаа гэхэд 12 цагийн дотор олгох боломтой болж байгаа юм. Хамгийн гол энэ төв хэн нэгний захидлыг дарга руу зөөдөг бус тухайн иргэнд шууд олгодог байх төрийн үйлчилгээний шуурхай зарчимд бид шилжихээр зорьж байна” хэмээн онцлон хэлсэн юм.

Нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвийн дарга О. Мөнх-Оргил “Манай төв нь байгуулагдаж, үйл ажиллагааг нь жигдрүүлснээр иргэд дэлгүүрээс өөрт хэрэгцээтэй зүйлээ төлбөр төлж ямар бэрхшээлгүй авдаг шиг төрийн үйлчилгээг шууд авдаг болж байгаагаараа давуу талтай. Нэг үгээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, менежментийг цогцоор нь сайжруулж, төрийн байгууллага цосхон, чадварлаг, мэргэшсэн бүтцээр ажиллах бололцоог бүрдүүлж байгаа юм. Бидний төлөвлөж байгаагаар 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-15 180.235.177.96

Дүнжингаравт юм уу хотын хамгийн их бөглөрдөг зам байна даа нарантуул зүүн 4 зам гээд бүх автобус машин нь тийшээ чиглэлтэй. Дахиад баруун тийшээ хойшоо гээд төв байгуулбал зүгээр биш үү

дуламсүрэн 2015-12-15 202.179.11.90

Нэр бүхий байгууллагуудад ажиллаж буй төрийн үйлчигээний болон төрийн албаны ажилтнуудын байршлыг л сольж ажиллуулах тухай асуудал байх гэж ойлгож байна түүнээс баахан татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн үйлчилгээнийхний орон тоо төсвийг нэмэх гэж нэмж бгаа бол арай ч болох бх шүү ард түмэн чинь мөлхөж бна шүү

Zochin 2015-12-15 59.153.114.16

Zuitei ch um shig. Gekhdee ali Songino kharkhan durgees Dunjingaravt ochij uilchluulekh um bish biz dee

Зочин 2015-12-15 182.160.34.163

hamgiin hetsyy zovlontoi gazar bol 100 ailiin hoid tald bairladag irgenii byrtel medeelliin tov baidag yumdaa.

Зочин 2015-12-15 182.160.34.163

niislel dynjingaraviin bairiig tyreeslej baigaa heregyy esvel talbaigaa byr hudaldaad avsanuu.

irgen 2015-12-15 103.10.20.66

irgeded vilchilj bgaa ni sain ch nuguu talaas dvnjingarabin tvreeslegdehgui bgaa barilgig ni bidnii tatbarin munguur tvreeslen dald demjleg bnshdee. hedeer tvreeselj bgaag ni shalgah heregtei.

Зочин 2015-12-15 203.91.116.34

dandaa muu dald sanaa aguulsan uym bodohiin bolioch

Зочин 2015-12-15 103.229.123.22

Зөв эхлэл байна. Одоо цааш нь улам төгөлдөржүүлэх хэрэгтэй

Зочин 2015-12-15 202.179.25.100

Их хурлын гишүүд Батүүл шиг захирах,хулгайлах шуналаа дарж ажилдаа сэтгэл гаргадаг болоосой.

Зочин 2015-12-15 202.126.91.95

миний 25 жил мөрөөдсөн мөрөөдөл, бүтэн 5 хоног 1 санал дэвшүүлэн түүнийгхариуцсан хүнийг хайн цагаа алдсан чүй чай олж уулзтал таньд хариуг нь дараа хэлье гэсэн

zochin 2015-12-15 49.0.161.218

turiin uilchilgee ard irgeded ingej l oirtoh ystoi doo amjilt husiy