Шекспирийн Глоб театр үүрд хаагдах дээрээ тулаад байна

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Шекспирийн Глоб театр үүрд хаагдах дээрээ тулаад байна

Шекспирийн Глоб театр үүрд хаагдах дээрээ тулаад байна

Уильям Шекспирийн жүжгүүдийг тоглодог Лондоны алдарт Глоб театр коронавирусийн хөл хорионоос болоод эргэн нээгдэхгүйгээр хаалгаа барихдаа тулаад байгааг театрынхан болон Их Британийн улс төрчид анхааруулжээ. Тус түүхэн театр гуравдугаар сараас хойш хөл хорионд орон хаагдсан бөгөөд цаашдаа санхүүгийн хүндрэлийн улмаас дампуурахад ойрхон байгаа аж.

Глоб театрыг анх Шекспирийн “Лорд Чамберлейний эрс” компани 1599 онд барьсан ч 1613 онд түймэрт сүйджээ. Харин одоо байгаа Глоб театрыг 1997 онд жинхэнэ театрынх нь бууриас хэдхэн метрийн зайд шинээр сэргээн барьсан байна. Шинэ театр хуучинтайгаа яг адилхан ч зоорь, дээврийн сүүдрэвч зэрэг орчин үеийн зүйлс нэмэгдсэн аж. Шекспир энэ театртаа “Гамлет”, “Арван хоёр дахь шөнө”, “Лийр ван”, “Макбет”, “Отелла” зэрэг олон жүжгээ тоглож байсан гэдэг.

Өдгөө театр нээгдсэнээсээ хойш хамгийн том хямралд орж, цаашид үйл ажиллагаа явуулах аргагүй болоод байна. Театрын найруулагч Мишель Терри “Театр урлагийн холбооноос тэтгэмж авах эрхгүй. Бид үргэлж зарагдсан тасалбарын орлогоороо оршин тогтносоор ирсэн. Одоо нэг ч тасалбар зарагдахгүй болсон учир бид өөрсдийн хадгаламж руугаа нэвтэрч, дуусгаж байна. Бид удаан тэсэхгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж