Оросын СУ-57 сөнөөгч онгоцыг робот жолоодоно

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Оросын СУ-57 сөнөөгч онгоцыг робот жолоодоно

Оросын СУ-57 сөнөөгч онгоцыг робот жолоодоно

ОХУ-ын тав дахь үеийн СУ-57 сөнөөгч онгоцыг нисгэгчгүй, автомат жолоодлоготой болгохоор туршилт явуулж байна. Хоёр том хөдөлгүүртэй СУ-57 сөнөөгч онгоц нь АНУ-ын нисэх хүчний “F-22 Raptor” нисэх онгоцтой ижил ангилалтай юм.

“РИА Новости” агентлагт мэдээлснээр СУ-57 сөнөөгч онгоцыг нууцалсан байршилд автомат жолоодлогоор туршиж байгаа аж. Туршилтыг ажиглахаар сөнөөгч онгоцонд нисгэгч суусан ч удирдлагыг автоматаар гүйцэтгэж буй юм байна. СУ-57 нь агаарын довтолгооны эсрэг, мөн агаараас газарт үүрэг гүйцэтгэх чадвартай, дэвшилтэт зэвсэг, мэдрэгчтэй, өндөр хурдтай сөнөөгч онгоц юм.

Өмнө нь өнгөрсөн онд ОХУ нь “С-70 Охотник” нэртэй дрон танилцуулсан билээ. СУ-57 сөнөөгч онгоц, С-70 дрон нь байлдааны үед нэг баг болон үүрэг гүйцэтгэх аж. СУ-57 сөнөөгч онгоцыг 2010 онд анх танилцуулж байв.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж