ОХУ-ын тав дахь үеийн СУ-57 сөнөөгч онгоцыг нисгэгчгүй, автомат жолоодлоготой болгохоор туршилт явуулж байна. Хоёр том хөдөлгүүртэй СУ-57 сөнөөгч онгоц нь АНУ-ын нисэх хүчний “F-22 Raptor” нисэх онгоцтой ижил ангилалтай юм.
“РИА Новости” агентлагт мэдээлснээр СУ-57 сөнөөгч онгоцыг нууцалсан байршилд автомат жолоодлогоор туршиж байгаа аж. Туршилтыг ажиглахаар сөнөөгч онгоцонд нисгэгч суусан ч удирдлагыг автоматаар гүйцэтгэж буй юм байна. СУ-57 нь агаарын довтолгооны эсрэг, мөн агаараас газарт үүрэг гүйцэтгэх чадвартай, дэвшилтэт зэвсэг, мэдрэгчтэй, өндөр хурдтай сөнөөгч онгоц юм.
Өмнө нь өнгөрсөн онд ОХУ нь “С-70 Охотник” нэртэй дрон танилцуулсан билээ. СУ-57 сөнөөгч онгоц, С-70 дрон нь байлдааны үед нэг баг болон үүрэг гүйцэтгэх аж. СУ-57 сөнөөгч онгоцыг 2010 онд анх танилцуулж байв.
Эх сурвалж: POPULAR MECHANICS
Холбоотой мэдээ