Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хамгаалах хэрэгсэл хандивлав | News.MN

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хамгаалах хэрэгсэл хандивлав

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хамгаалах хэрэгсэл хандивлав

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хамгаалах хэрэгсэл хандивлав

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Шинэ коронавирүсийн /Ковид-19/ халдварын өндөр эрсдэлтэй үед иргэдийнхээ эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж буй Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн нийт ажилтан, ажиллагсдад дархлаа дэмжих эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хамгаалах хэрэгслийг хандивлалаа. Цар тахлын онцгой нөхцөлд манай хамт олонд эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлаж, ажил үүргээ сайн гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж байгаад баярлаж байгаагаа Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв ерөнхий захирал Б.Нарантуяа илэрхийлээд Монгол Эм Импэкс Концерны хамт олонд талархал гардуулсан юм.

Монгол Эм Импэкс Концерн нь 1923 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн иргэд, эрүүл мэндийн байгууллагуудад чанартай, анагаах ухааны ололт амжилтыг шингээсэн эм, эмийн бүтээгдэхүүнээр хангасаар ирсэн бөгөөд иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж