Эквадор улс төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд, гадаад улс дахь Элчин сайдын яамдаа хааж байна. Энэ нь коронавирусийн халдварт өвчнөөс үүдэх эдийн засгийн хямралд орсон энэ үед төсвийн дөрвөн тэрбум гаруй ам.долларыг хэмнэх арга аж.
Улмаар Иран, Малайз, Андын парламентад суух Эквадор улсын Элчин сайдуудыг эргүүлэн татаж, доод түвшний дипломат ажилчдад үүргийг нь хариуцуулжээ. Мөн Мексик, Венесуэл дэх Консулын газруудаа хаасан байна. Үүнээс өмнө Алжир, Нигери, Беларус, Этиоп, Ангол дахь Элчин сайдын яамдаа хаасан юм. Эквадор нь 40 гаруй Элчин сайд, Консулын газраа хааж, төмөр зам, шуудан үйлчилгээ зэрэг төрийн өмчийн долоон компанийг хаахаар төлөвлөжээ.
Мөн сүүлийн таван жил 400 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан “TAME” агаарын тээврийн компанийг хувьчлах аж. Газрын тосны хараат, өндөр өртэй Эквадор улсын эдийн засаг коронавирусийн цар тахлаас болж улам доройтжээ. Тус улсад 34 мянга гаруй хүн халдвар авч, 2800 хүн нас барсан байна.
Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE
Зочин 2020-05-20 192.82.72.218
Маш зөв.Манай хар тамхины наймаачдыг татаж ирэх юмсан.
Зочин 2020-05-20 59.153.113.150
Өмнөд Америк, Африкт Монголоос тус бүр нэг элчин байхад л хангалттай.
Kkkkkk 2020-05-20 83.20.250.164
Ter hol kubaad elchin bailgah yamar shaardlaga bn aa?
Зочин 2020-05-20 202.21.100.210
Ухаантай төрийн удирдагч нар цаг хожиж зөв алхам хийдэг урагшгүй удирдлага мөнгө тарааж нэр төр олж авдаг
Зочин 2020-05-20 185.244.212.251
МАНАЙХ БАС ЖИШЭЭ АВААСАЙ, БӨӨН ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИД. ЯДАЖ ХОЙД СОЛОНГОСУУД ШИГ ХАР ТАМХИА ЗӨӨГӨӨД УЛСАА САНХҮҮЖҮҮЛДЭГ БОЛ БАС Ч ЯАХАВ ГЭХСЭН.
Зочин 2020-05-20 202.179.2.147
монгол улс монгол иргэдэд ямар хүртээлгүй баахан элчингүүд, манай улс ч гэсэн ингэсэн дээр дээ