Эквадор улс мөнгө хэмнэхээр Элчин сайдын яамдаа хаажээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Эквадор улс мөнгө хэмнэхээр Элчин сайдын яамдаа хаажээ

Эквадор улс мөнгө хэмнэхээр Элчин сайдын яамдаа хаажээ

Эквадор улс төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд, гадаад улс дахь Элчин сайдын яамдаа хааж байна. Энэ нь коронавирусийн халдварт өвчнөөс үүдэх эдийн засгийн хямралд орсон энэ үед төсвийн дөрвөн тэрбум гаруй ам.долларыг хэмнэх арга аж.

Улмаар Иран, Малайз, Андын парламентад суух Эквадор улсын Элчин сайдуудыг эргүүлэн татаж, доод түвшний дипломат ажилчдад үүргийг нь хариуцуулжээ. Мөн Мексик, Венесуэл дэх Консулын газруудаа хаасан байна. Үүнээс өмнө Алжир, Нигери, Беларус, Этиоп, Ангол дахь Элчин сайдын яамдаа хаасан юм. Эквадор нь 40 гаруй Элчин сайд, Консулын газраа хааж, төмөр зам, шуудан үйлчилгээ зэрэг төрийн өмчийн долоон компанийг хаахаар төлөвлөжээ.

Мөн сүүлийн таван жил 400 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан “TAME” агаарын тээврийн компанийг хувьчлах аж. Газрын тосны хараат, өндөр өртэй Эквадор улсын эдийн засаг коронавирусийн цар тахлаас болж улам доройтжээ. Тус улсад 34 мянга гаруй хүн халдвар авч, 2800 хүн нас барсан байна.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж